Энэ 7 хоногийн УИХ-ын чуулган байнгын хороогоор өнгөрсөн 7 хоногт хэлэлцүүлэг нь өрнөж байсан Зээлийн мэдээллийн сангийн тухай хууль, Засгийн газраас өргөн барисан Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл, Амьтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Гурилын гаалийн татварын асуудал зэргийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Харин шинээр орж ирж байгаа асуудалд УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний талаарх асуултын хариуг хэлэлцэх юм. Түүнчлэн ХЭҮК-оос гаргасан Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний 24 дэх илтгэлийг мөн танилцуулах хуваарь гарчээ. Өнөөдөр хуваарь ёсоор их хуралд суудалтай нам эвслийн бүлгүүд хуралддаг боловч Хойд бүсийн чуулган болж байгаатай холбоотойгоор Ардын намын бүлэг хурлаа маргааш болгож хойшлуулжээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний талаарх асуултдаа хариулт авна
- 2025/04/28
- •
- 4 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай