horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Хүүхдүүдийн дунд амьтны үсний харшил нэмэгдэж байна

post-img

Эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар 5 хүн тутмын 1 нь харшилтай болсон нь тогтоогдсон байна. Харшлын өвчлөл нэмэгдэж байгаа гол шалтгаанд агаарын болоод хөрсний бохирдол голлон нөлөөлж байгаа гэх таамаг байгаа юм. Улаанбаатар хотын нарийн ширхэгт тоосонцорт ургамлын олон төрлийн харшил үүсгэгч тоосонцор байхаас гадна хүнд металлын олон төрөл ч агуулагддаг болох нь шинжилгээгээр нотлогдсон билээ. Түүнчлэн хөрсний энэ бохирдол нь мод ургамал ургах бололцоогүй болж зөвхөн шарилж зэрэг харшил үүсгэгч ургамал түлхүү ургах нөхцөл бүрдсэн байна. Манай улсын нийт харшилтай хүмүүсийн 80 хувийг ургамлын харшилтай иргэд эзэлдэг. Нийтлэг харшлын тоонд амьсгалын замын, арьсны, ургамлын, хоол хүнсний харшил түгээмэл бол хүүхдүүдийн дунд сүүлийн жилүүдэд амьтны үсний харшил эрчтэй нэмэгдэх болжээ.

0/1000