АН-ын бүлэг хуралдаад, Ерөнхий сайд УИХ-аас болоод УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлал гуйх ёстой гэдэгт санал нэгджээ. Парламентын дарга УИХ-ын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бололцоог хангах үүрэгтэй учраас уучлал гуйлгах нөхцөл бүрдүүлэх ёстой. Цаашид УИХ нь их хурал шиг, ЗГ нь Засгийн газар шиг байх ёстой. Парламентын толгой дээр гараад суучихсан Ерөнхий сайдад байр суурийг нь зааж өгч ойлгуулах ёстой гэдэг шийдвэрт УИХ дахь АН-ын бүлэг нэгдсэн байна. Чуулган бол Ерөнхий сайдын цаг биш, УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авдаг парламентын цаг байх ёстой гэдэг шаардлагыг АН-ын бүлэг тавьж байгаагаа илэрхийллээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Х.Тэмүүжин: Л.Оюун-Эрдэнэ чуулганы индэр дээрээс Ж.Баярмаа гишүүнээс уучлал гуйх ёстой
- 2025/04/28
- •
- 4 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай