Хөвсгөл аймгийн Мөрөн сумын дулааны станцыг өргөтгөж эхэллээ. Улсын төсвийн 19 тэрбум 617 сая төгрөгөөр МЭЗ компани уг станцыг 21 мВт хүчин чадлаар өргөтгөж, 2025.12.15-нд хүлээлгэн өгөх юм байна. Эл өргөтгөлийн зураг төслийг “Карказ зураг” ХХК гаргажээ. МЭЗ компани ажлаа энэ сарын 14-нд эхэлж, үндсэн барилга, хуваарилах байгууламж, утаа сорогч барилгын суурийг ухаж, ул бетоноо цутгажээ. Одоо арматураа зангидаж байна.
