horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

ШТС-ын ойролцоо гал гарч, гааз дэлбэрсэн шиг аюул давтагдах эрсдэл дагуулж байна

post-img

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг, Сансарын шатахуун түгээх станц байрлах уулзварт өнгөрөгч бямба гаргийн шөнө 6 давхар барилга шатав. Үүнийг онцгой байдлынхан цаг алдалгүй унтрааж, аюулгүй болголоо. Гал гарсан объектоос 20 метрийн зайтай “Петровис”-ын ШТС байрладаг. Гал үргэлжилсэн цаг гаруйн хугацаанд ойролцоо орших орон сууцны хорооллын иргэд айдас түгшүүрт автан, уг галыг ажиглаж байснаа цахим орчинд илэрхийлэн, сэтгэгдэл олныг үлдээжээ.

Азаар уг галыг газар аваагүй байхад нь унтраасан боловч нийслэлд ШТС-тай ойрхон барилга, байшин олон байна. Сүхбаатар дүүргийн XI хороолол дунд ШТС байрлаад удаж байгаа. Ихэнх ШТС замын уулзварт байрладаг ч станц хоорондын зай ойр гэдгийг бид мартаж болохгүй.

Замын хоёр талд ШТС өөд өөдөөсөө харан байрлаж байх нь нийслэлд нийтлэг харагдах үзэгдэл. Зарим 4 замын уулзварын 3, 4 талд ШТС зэрэгцэн оршиж байна. Эдгээр ШТС-аас 20-50 метрийн зайтай орон сууцны хороолол, тэр бүү хэл хатуу түлшээр галладаг гэр хороолол хил залган оршсоор олон жил болж байна. Дээрх бүсүүдэд амьдарч байгаа иргэд дэлбэрэлтийн эрсдэл дунд амьдарч байгаа нь бодитой аюул гэдгийг бид мартаж болохгүй.

Улаанбаатар хотод шатахуун, дизель түлш борлуулдаг 266, гаазын буюу хийн түлш борлуулдаг 5, бөөний 29 агуулах бий. Шатах тослох материал, хий борлуулдаг нийт 455 цэг үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс төрийн өмчийн 13 сургуулийн дэргэд 16, хувийн 9 сургуулийн хажууд ШТС бий. Тэгэхээр нийт 22 сургуулийн хажууд 25 ШТС байрладаг гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд эцэг эхчүүд ЕБС-ийн хажууд байгаа ШТС-ыг нүүлгэх хүсэлтийг холбогдох байгууллагуудад 1 бус удаа тавьж байсан ч үүнтэй холбоотой дорвитой шийдвэр гарч байгаагүй.

Түүнчлэн орон сууцны хороолол, гэр хорооллын бүсээс ШТС-ыг 50-150 метр зайтай байгуулах стандарт байдаг ч Улаанбаатар хотод бараг мөрдөгддөггүй гэхэд хилсдэхгүй. Улаанбаатар хотод ШТС-уудын ойролцоо гал гарч байсан олон жишээ бий. Тэр бүү хэл ШТС-д гал гарсан жишээ хүртэл нэгээр тогтохгүй. Азаар онцгой байдлын ажилтнууд галыг цаг алдалгүй унтрааж, иргэдийг олноороо тэсэрч дэлбэрэх аюулаас гэтэлгэж, өдийг хүрч байна. Хэрэв түгжрэлдээ хэтийдсэн нийслэл хотод эз нь таарч, ШТС болоод ойролцоох объектын гал газар авбал машинтай гааз дэлбэрсэн түүх давтагдах эрсдэлтэй. Гаазын дэлбэрэлтэд өртсөн 228 хүн орон гэргүй болж, өнөөг хүртэл асуудал шийдэгдээгүй, шүүхийн шатанд гацсан хэвээрээ байна.

Нийслэлчүүдийн эрсдэлийг нэмж байгаа бас 1 асуудал бол иргэдийн гал алдахаас сэргийлэх анхаарал болгоомж дутмаг байдал. ШТС-ын ойролцоо тамхи татах, ил гаргахыг хориглодог боловч шатахуун авахаар дугаарлаж байгаа жолооч нар тамхи зуусан байх нь байнгын үзэгдэл болсон гэхэд хилсдэхгүй.

ШТС гэдэг шатахуун алдагдах эрсдэлтэй, гал гарах, цаашилбал тэсэрч дэлбэрэх эрсдэл үүсэж болох маш аюултай бүс. ШТС-ын ойролцоо бензин, хий алдагдаагүй байлаа ч үнэр нь агаараар тархан, тодорхой хэмжээний эрсдэл үүсгэж байдаг. Шатахууны үнэр үнэртэж байгаа бүсэд хэрэв ил гал алдвал гал хурдтай тархах аюул бий. Гэвч хүмүүс хайхрамж болгоомжгүйгээр тамхи татах явдал ШТС-ын ойр орчимд тасрахгүй байна.

Улаанбаатар хотод шахалдан амьдарч байгаа 1,5 сая иргэнд агаар, орчны бохирдлоос эхлээд амьд явах аюулгүй орчинд амьдрах баталгаа хүртэл энэ мэт олон хүчин зүйлсээр алдагдсан нь нууц биш. Гэвч өндөр эрсдэлтэй орчноо бага багаар эрсдэлгүй, аюулгүй болгохын тулд төр засаг, аж ахуйн нэгж, иргэд өөрсдөө хичээх ёстой. Бид өөрсдөө л өөрчлөхгүй, анхаарахгүй бол дараалсан олон гал бидэнд нөхөж баршгүй хохирол үүсгэж болохыг ч үгүйсгэх арга байхгүй. Үүсэж болох бодитой эрсдэлийн өмнө хаа хаанаа ухамсартай байцгаахыг ШТС-уудын ойролцоо гарсан галууд бидэнд анхааруулсаар байна.

0/1000