Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас жил бүрийн 4 дүгээр сарын 28-ныг “Үйлдвэрлэлийн ослын улмаас амь үрэгдсэн ажилчдын дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон зарлаж, дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.
Монгол Улсын хэмжээнд 2020-2024 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод нийт 2125 ажилчин өртөж, 275 хүн нас баржээ.
Харин мэргэжлээс шалтгаалсан өвчний идэвхтэй хяналтад хөдөлмөрийн чадвараа алдсан 2273 иргэн байна. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг салбар, орон нутгийн хэмжээнд үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдын дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна
- 2025/04/28
- •
- 19 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай