Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нийтийн албан тушаалтан Л.Ц нар нь бусадтай үгсэн хуйвалдаж, халамжийн сан болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ахмад настнуудыг хөнгөлөлттэй үнээр амраах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ортопедийн болон тусгай хэрэгсэл нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх, хөдөлмөрийн насны залуусыг мэргэжлийн сургалтад хамруулах нэрийдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст нийт 325.6 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл 1,2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Албан тушаалаа урвуулан ашигласан халамжийн хэлтсийн ажилтны хэргийг шүүхэд шилжүүллээ
- 2025/04/28
- •
- 4 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай