horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Д.Болормаа: Байгалийн жамаараа жирэмслэх боломж 35-аас дээш насныханд 35 хувиар буурдаг

post-img

Сүүлийн жилүүдэд үргүйдэл Монголчуудын дунд улам бүр газар авч нэмэгдсээр байна. Тэгвэл ЭХЭМҮТ-ийн Үр шилжүүлэн суулгах төвийг анхлан үүсгэн байгуулагчдын 1, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор Д.Болормаатай ярилцсанаа хүргэе.

-Үргүйдлээс болж үр хүүхэдтэй болж чадахгүй шаналж яваа хосууд олон байдаг. Түүнээс гадна үргүйдэл гэдэг оноштой нүүр тулаагүй ч нөхөрт гаралгүйгээр донор эс суулгуулж хүүхэдтэй болох хүсэлтэй ганц бие бүсгүйчүүд байдаг болсон тухай чих дэлсэх боллоо. Тантай ийм хүсэлт хэлсэн бүсгүйчүүд бишгүй таарсан болов уу?

-Нийгэм хөгжихийн хирээр хүмүүсийн хандлага янз бүр болж өөрчлөгдөж байгаа нь үнэн. Бүсгүйчүүдийн нийтлэг хандлагыг харахад өмнөх үе шиг 27, 28 нас хүрсэн бүсгүйчүүд үр хүүхэд гаргаад айл гэрийн эхнэр болоод гэртээ сууж байя гэдэг хүсэлтэй бүсгүйчүүд эрс цөөрсөн. 3,4 сая хүнтэй Монгол улсад үрийн доноруудыг банканд хадгалаад түүнийг нь дурын эмэгтэй, эсвэл гэр бүл сонгоод үр суулгуулах бололцоо хууль эрх зүйн орчинд байхгүй. Олон улсын стандартаар 8-9 сая хүн амтай улсад спермийн буюу үрийн банк бий болгохыг зөвшөөрдөг. Манайд спермийн банк бий гэвэл бий. Гэхдээ эхнэр нөхөр хоёр өндгөн эс, спермээ хадгалуулаад хүүхдээ том болохоор суулгуулна эсвэл гадаадад сурч дуусаад эргэж 37-38 хүрэхдээ 29 настай байх үедээ хадгалуулсан өндгөн эсээрээ одоо үр хүүхэдтэй болъё гэсэн зориулалтаар л хадгалах бололцоотой банк Монголд бий. Олонх бүсгүйчүүдийн хувьд боловсрол мэдлэгээ дээшлүүлж, карьераа ахиулсныхаа дараа гэр бүл зохиож үр хүүхэдтэй болъё хэмээн гэр бүл зохиох асуудлаа хойш тавих хандлага нийтлэг болсон нь нууц биш шүү дээ. Үүнийг дагаад бүсгүйчүүдийн анхлан амаржих нас оройтох болсон. Жирэмслэх боломж гэдэг байгалиас заяасан өндгөн эсийн тоотой шууд хамааралтай зүйл.

Эмэгтэй хүн бүр ойролцоогоор 2 сая орчим өндгөн эстэй төрдөг. Охидын өндгөвч эхэндээ ажиллаж эхлээгүй байхаас л өндгөн эсүүд устах нь устаж үгүй болсоор биеийн юм ирэх үед ойролцоогоор 500 гаруй мянган өндгөн эс 2 өндгөвчинд үлддэг. 15 настайд анхны биеийн юм нь ирсэн охин байлаа гэж бодоход сар болгон тодорхой тооны өндгөн эс биеийн юм ирэх үед гадагшилсаар ойролцоогоор 47 насандаа бүх өндгөн эсээ гадагшлуулж дууссанаар цэвэрших магадлалтай.

Энэ хугацаанд магадгүй тухайн эмэгтэй 3 юм уу 4 хүүхэдтэй боллоо гэхэд өөрт нь байсан 500 гаруй мянган өндгөн эсээс ердөө 3-4 нь л хүүхэд болж чадаж байна. 500 мянган өндгөн эсээс 3-4 нь хүүхэд болно гээд тооцвол асуудалгүй хангалттай хүрэх юм шиг санагдаж болох. 15 наснаас 37 нас хүртлээ би хүүхэд төрүүлэхгүй байж байгаад өндөр боловсролтой, орон байртай, санхүүгийн чадамжтай болчхоод хүүхэдтэй болж амжина 47 нас хүртэл зай байгаа юм чинь гэж тооцоолдог. Гэвч 35 наснаас хойш эмэгтэйчүүдийн физиологиороо жирэмслэх боломж 35 хувиар буурсан байдаг. Монголын үргүйдлийн ганцхан гэж нэрлэгддэг гавьяат эмч Д.Сүхээ багшийн отгон шавийн хувьд би “20 настай, 18 настайд хамгийн цовоо сэргэлэн эсүүд байдаг, 45 настай хүний өндгөн эс царай муутай, идэвх чадвар муутай эс болж таарч байна уу гээд асуухад багш маань -Тийм л болж байна” гэж билээ. Энэ асуудлыг ярих болгонд бид анхаарах шаардлагатай 1 асуудал байгаа юм. Сүүлийн жилүүдэд хүүхэд хавдрын өвчлөлөөр өвдөх нь нэмэгдэж байгаатай холбоотойгоор хортой, хожим хортой нөлөө гаргаж болзошгүй тухайлбал үргүйдэлд хүргэх туяа эмчилгээг их хийдэг. Гэтэл хүүхдийн хавдар насанд хүрэгчдийн хавдрыг бодвол эдгэх магадлал нь өндөр байдаг. Тэгэхээр хими эмчилгээ туяа эмчилгээ хийлгэх гэж байгаа хүүхдээс өндгөн эс, спермийг нь авч хадгалуулах талаар бид анхаарах ёстой. Бага насандаа хавдраар өвдсөн залуусын хувьд үргүйдсэн олон жишээ гарах болсон. Ирээдүйд энэ тоо улам ихсэх байх гэж харж байна. Бидний зайлшгүй анхаарах ёстой асуудлын 1 шүү дээ.

-Хавдар туссан хүүхдийн эцэг эх, ойр тойрныхны хувьд тухайн өвчнийг нь л эдгээж амьд авч үлдэх нь чухал гэж анхаарч байгаагаас ирээдүйд үр хүүхэдтэй болох асуудалд тэр бүр анхаарах сөхөөгүй байдаг байх л даа.

-Ямар ч өвчин туссан байлаа гэхэд эдгэрнэ, эдгэрсний дараа ямар эрсдэл үүсэх вэ ? гэдэгт бид анхаарч байх шаардлагатай шүү дээ. Монгол улс маш чанартай эм тариа хэрэглэх бололцоо үүсэж байна.

-Үргүй болчихсон гэдэг юм уу амаржиж үр хүүхэдтэй болох бололцоо нь тодорхой хэмжээнд хумигдчихсан хүмүүстэй та ажилладаг эмч. Гэтэл ихэнх судлаачид болоод сэтгэл зүйчид залууст хандан гэр бүлээ зөв төлөвлөх тухай сургах болж. Тэгвэл гэр бүл зөв төлөвлөх гэдэгт санхүүгийн чадамжтай болж байж хань ижил үр хүүхэдтэй болох тухай асуудал багтаад байна. Өөрсдийн гэсэн орон гэртэй, машин тэрэгтэй, санхүүгийн бололцоотой болж байж хүүхэдтэй болох тухай яригдаж байгаа нь нийтлэг харагдах болсон. Магадгүй энэ хандлага залуусыг үр хүүхэдтэй болох хугацаагаа хойшлуулах сонголтод хүргэдэг байх. Энэ бүхэн өөрөөрөө хүүхэдтэй болох боломжийг хумиад байх шиг? Хүсээд ч байгалийн жамаараа үр хүүхэдтэй болж чадахгүй байгаа хосуудад та тусалж үр суулгаж өгдөг эмч хүний хувьд залууст юу гэж зөвлөх вэ?

-Миний хувьд 25 настай хүүхэд төлөвлөөгүй байхад жирэмсэлчихлээ яах вэ? хэмээн эргэлзэж яваа залууст би арай өөр зөвлөгөө өгнө. Магадгүй та 2 өөрсдийн гэсэн орон гэргүй ээж аавынхаа гэрт амьдарч байж болно. Айлын хажуу өрөө хөлслөөд сууж байж ч болно. Айлын хашаанд гэр бариад сууж байсан ч хамаагүй хүүхэд олдсон л бол хүүхдээ гарга би зөвлөнө. 5-10 жилийн дараа өөрсдийн гэсэн орон гэртэй болоод тогтвортой орчин бүрдүүлчхээд хүүхэд гаргана гэж хойш тавих гэж байгаа бол энэ төлөвлөгөөнд чинь физиологийн болоод эрүүл мэндийн чадавх чинь буурна гэдгийг ойлгох хэрэгтэй.Магадгүй үнэхээр хүүхэд өсгөх орчин бүрдэхгүй бол мэдээж өөрөөр шийдэх байх. Япон улсын хувьд хүүхэд төрүүлж байгаа гэр бүлд шаардагдах зардлыг нь олгож, памперсаар нь хангадаг нийгэм байна.

Тийм нийгэмд бол хүүхэд төрүүлэх шийдвэрээ мэдээж хойш тавих шаардлага бараг үүсэхгүй биз. Хүүхэд гаргахын хирээр төр засгаас нь шагнаад л байдаг, гэхдээ шагнана гэдэг нь энгэрт нь алдарт эхийн одон зүүхийн нэр биш бүтэн хангамжийг нь өгдөг. Монгол улс хараахан тийм боломжтой болоогүй байна. Гэхдээ ээж болохыг л хүсэж байгаа бол би аль болох залуу дээрээ хүүхдээ гарга л гэж би зөвлөнө. Магадгүй нөхөргүй байсан ч хүүхэд төрүүлнэ, эх хүн болно гэдэг хувь заяа, аз жаргалыг мэдрэх хэрэгтэй л гэж би хэлнэ.

-Монгол эмэгтэйчүүд бусад орны бүсгүйчүүдтэй харьцуулахад ээж болохыг хүсдэг нийтлэг хандлагатай гэж хардаг шүү?

-Одоогоос 12 жилийн өмнө билүү дээ,  2 охинтой Эрдэнэтийн бүсгүй Дельта болон В хавсарсан вирустэй, элэг нь хатуураад эхэлчихсэн бүсгүй байсан. Би түүний жирэмслэлтийг дэмжихгүй байна эрүүл мэндэд нь тээх явц аюултай байж мэднэ гэж зөвлөсөн юм л даа. Гэтэл тухайн эмэгтэй миний шийдвэрийг эсэргүүцээд: “Та намайг хамгийн сайнаараа хянаж өгвөл энэ хүүхдийг би яаж ийгээд тээж төрүүлмээр байна. Манай нөхөр айлын ганц хүү юм. Би нөхөртөө удмыг нь залгах хүү төрүүлж өгөх үүрэгтэй. Хамаагүй миний бие муудаад эрсдэлд орвол би өөрөө хариуцна гарын үсгээ зурчихъя”  гэж зүтгэж байсан. Үнэхээр тэр бүсгүй хүү тээж байсан. Хэрвээ тэр эмэгтэй хүүхдээ тээх боломжгүй гэдэг нь 100 хувь батлагдвал би эмч хүний үүргээрээ ч тухайн хүний үгэнд орохгүй шүү дээ. Боломж тодорхой хувиар байсан учраас би тусалсан. 2,5 кг хүүтэй болсон.

Ихэнх анагаахын сурах бичигт элэгний хатууралтай хүн жирэмсэн болж чаддаггүй тухай бичсэн байдаг. Гэхдээ амьдрал баялаг байгаа биз дээ. Ихэнх Монгол эмэгтэйчүүдийн хувьд гэр бүлдээ амь нас эрүүл мэндээ зориулах зоригтой байдаг. Магадгүй Герман эхнэр нөхөр хоёр байлаа гэж бодоход эхнэр нь элэгний хатууралтай байвал тэд хэзээ ч Монголчуудынх шиг шийдвэр гаргахгүй байсан биз.

Нийгмийн хөгжил, тухайн улс үндэсний иргэдийн соёл онцлогтой ч холбоотой байх. Тэдний нүдээр бол бидний хүүхэд тээж төрүүлэхийн төлөө гаргаж байгаа энэ шийдвэр тэнэг харагдаж ч мэднэ. Би өөрөө бас Монгол эмэгтэй учраас хүүтэй болохыг хүсэж байгаа тэр эмэгтэйг ойлгоод түүний талд ороод хамтдаа тэнэг үйлдэл хийж байгаа хэрэг болж байна шүү дээ. Шинжлэх ухаан талаасаа бол. Магадгүй Монголчууд мэдрэмжээ илүү дагадаг байх.

-Тээгч эхээр дамжуулж хүүхэдтэй болъё гэж ханддаг хүмүүс хир их вэ?

-Сүүлийн жилүүдэд 1 талдаа их чөлөөтэй болжээ. Лесбиан гэж яригддаг ижил хүйстэн хос охид 3 жил үерхэж байгаа, аль аль нь эрэгтэй хүнтэй гэрлэж амьдрах тухай төлөвлөгөөгүй. Тиймээс бид хамтдаа амьдраад эхэлбэл төлөвлөсөн найз хүүгээсээ спермийн донор аваад  нэгэндээ суулгуулж хүүхэд тээх хүсэлтэй гээд зөвлөгөө аваад явж байсан жишээ гарч байсан л даа. Гэхдээ үр шилжүүлэн суулгах энэ процесс хувь хүний нууцлалын мэдээллийг маш чандалдаг гэдгийг онцлох нь зүйтэй болов уу. Зарим 1 бүсгүйчүүдийн хувьд эрэгтэй хүнтэй хамт амьдарч чадахгүй. Ганцаараа хүүхэдтэй болоод өсгөх чадамжтай гээд яриад ирэх хүмүүс ч байна. Бид гэр бүл зохиогоогүй гэдэг шалтгаанаар хүлээж авахгүй гэж хэлэх үндэслэл байхгүй учраас хүсэлт өргөдлийг нь албан ёсоор аваад спермийн донороос  нь мөн зөвшөөрсөн гарын үсгийг нь аваад гэрээ байгуулж байсан жишээнүүд байдаг. Гэхдээ тийм ч түгээмэл гардаг асуудал биш ээ. Мэр сэр байдаг.

-Эмч хүний хувьд эмэгтэйчүүдийн эмч хүний тань хувьд асуумаар санагдлаа л даа. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн кесар хагалгаагаар амаржиж байгаа бүсгүйчүүдийн зардлыг ЭМДС-аас төлөмгүй байна. Гоо сайхны зориулалтаар кесарын хагалгаанд ордог мэт ярьсан байна лээ. Та эх барих эмэгтэйчүүдийн эмч хүн. Таны төрүүлж байгаа эмэгтэйчүүд дунд “Би үтрээгээ хайрлаад байна, кесар хагалгаагаар төрье” гэж шийдээд түүнийг нь эмч дагаад кесар хагалгаа хийж байсан тохиолдол ер нь гарч байв уу?

– Хэзээ ч тийм зүйл байхгүй. Кесар хагалгаа хийх тодорхой заалт бий. Сайдын тушаал ч бий. Кесар мэс засал гэдэг бол эх хүүхдийг эрүүл саруул эсэн мэнд амаржуулах процесст доголдол гажуудал, өөрчлөлт гарсан тохиолдолд л эх хүүхдийн амь насыг аврахын тулд хийдэг ажилбар.Магадгүй гишүүн өөрөө яг тийм утгаар яриагүй байх гэж найдаж байна. Сошиал хөгжөөд хүмүүс ярианы утга дуусаагүй байхад тасалж аваад өөр утгатай мэтээр түгээдэг болсон байна лээ. Тийм болсон байхыг үгүйсгэх аргагүй шүү дээ. Монгол улсын хэмжээнд 780 орчим эх барих эмэгтэйчүүдийн эмч байдаг. 780-лаа кесар хагалгааг ямар тохиолдолд хийдгийг тайлбарлаад өгнө.

-Сонирхолтой мэдээлэл өгч чөлөөтэй ярилцсан танд баярлалаа.

-Баярлалаа.

0/1000