horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Замыг шөнө засна

post-img

Энэ онд нийслэлийн хэмжээнд 41 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Зам засвар, шинэчлэлийн ажил дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна. Энэ онд нийслэлийн хэмжээнд 41 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Зам засвар, шинэчлэлийн ажил дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна.

2025 онд нийслэлийн 10 байршилд шинээр зам засварын ажил хийхээр төлөвлөсөн бол үлдсэн 31 нь он дамжин хэрэгжиж байна. Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Ажилчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө гэх хотын төвийн гол замуудыг шинэчлэх учраас замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд шөнийн цагаар зам засварын ажлыг хийж байгаа гэнэ. Гол замуудад суурь болон хийц эвдэрсэн асуудал их байгаа учраас суурийг хүчитгэх аж. Мөн зарим байршилд буюу 25 дугаар эмийн сангаас “Гранд плаза” дэлгүүрийн уулзвар хүртэлх байршилд зам засварын ажлын явцад гардаг чийгийг гадагшлуулахын тулд 48 цаг хүлээх шаардлагатай болно гэдгийг албаны хүмүүс анхаарууллаа.

Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөөний авто замд 2008 оноос хойш их засвар хийгээгүй тул энэ жил бүрэн шинэчилнэ. Энэ онд хийх зам засвар ажлууд нь Улаанбаатар хотын төв магистрал замууд учир бүрэн хаахгүй. Харин 22:00-06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хааж, өглөө 07:00 цагт хөдөлгөөний бүрэн нээх зохицуулалт хийн ажиллах юм байна.

0/1000