Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү:
-Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисдэг тэргийг эрэн хайх, аврах гээд онцгой байдлын бүхий л үйл ажиллагаанд ашигладаг. Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймэрт ажиллаж буй албан хаагчдад яг одоо 1 нисдэг тэргээр дэмжлэг үзүүлж байна.
Та бүхэн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Өчигдөр Богд ууланд түймэр гарах үед цаг агаарын хувьд маш их салхитай шуургатай байсан. Нисдэг тэргээр ажиллагаа явуулах үед хамгийн түрүүнд нислэгийн аюулгүй байдал яригддаг. Тийм учраас биднээс бус нислэгийн аюулгүй байдлаас шалтгаалсан. Өчигдөр нисдэг тэргээр Булган аймаг руу сайд, дарга нар явсан эсэх асуудлыг тодруулаад эргээд мэдэгдэнэ. Одоогоор манай нисдэг тэрэг Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа.