Улаанбаатар хот 14 “охин хот”-той болж төвлөрлийг задруулна гэж мэдэгдээд байгаа. Тэгвэл Улаанбаатар хот 14 хотод хуваагдах хууль ирэх 6-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэх тов гарчээ. Хуулийн төсөлд зааснаар Улаанбаатар хотыг Хан-Уул хот, Яармаг хот, Буянт-Ухаа хот, Сонгинохайрхан хот, Баянхошуу хот, Толгойт хот, Өнөр хот, Баянгол хот, Чингэлтэй хот, Сэлбэ хот, Сүхбаатар хот, Баянзүрх хот, Дарь-Эх хот, Амгалан хот гэсэн бие даасан 14 хотод хуваан хөгжүүлнэ. Ингэснээр нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон цөөлж, орон нутгийн статустай хот болгон төлөвлөж, зардал хэмнэж, төрийн албан хаагчдын тоог бууруулж, төсвөө шууд захиран зарцуулдаг, эцсийн шийдвэр гаргадаг эрх бүхий шинэчлэлт хийхээр төлөвлөөд байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
6-р сарын 1-нээс Улаанбаатар 14 хотод хуваагдаж, засаг захиргааны нэгж өөрчлөгдөнө
- 2025/04/29
- •
- 3 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
2025-05-01 09:10:03
Яасан ойрхон2 хотуудтай улсав дээ
2025-04-30 07:15:07
Солиорол… УБ хотын БЗД-ийн Амгалан хот уу
2025-04-30 05:44:39
Хот биш нэрлэж заншсанаар нь дүүрэг л гэчихнэ биздээ ккк, Яармаг, Буянт ухаа, Сэлбэ, Өнөр, Баянхошуу, Амгалан, Дарь-эх дүүрэг гэж нэмэгдэхэд асуудал алга аа
2025-04-29 13:41:18
Автобусны чиглэл өөрчилж иргэдээрээ тоглосон тоглолт давтагдах бх даа.
2025-04-29 11:51:26
Үндсэн хууль зөрчсөн өөрсдийн засаг захиргааны эрх мэдлээ өргөтгөсөн иргэдийн татварын хөрөнгөөр тансаглах НИЙСЛЭЛ ийг жижиглэх 14 хотонцороо хэрхэвч байгуулж болохгүй, тархай бутархай ВАНТ улс байгуулвал дайтах болно… газрын наймаачид аа…одоо бас хөрөнгө завших АВИЛГА улам жижиг жижигирч намын эх үүсвэрээ хуулиар зохицуулах болж байх шиг…
2025-04-29 11:48:32
Үндсэн хууль зөрчсөн өөрсдийн засаг захиргааны эрх мэдлээ өргөтгөсөн иргэдийн татварын хөрөнгөөр тансаглах НИЙСЛЭЛ ийг жижиглэх 14 хотонцороо хэрхэвч байгуулж болохгүй, тархай бутархай ВАНТ улс байгуулвал дайтах болно… газрын наймаачид аа…одоо бас хөрөнгө завших АВИЛГА улам жижиг жижигирч намын эх үүсвэрээ хуулиар зохицуулах болж байх шиг…
2025-04-29 11:43:49
Шал тэнэг … зүгээр яамдыг цөөл …
2025-04-29 11:11:50
Энэ элийрлээ зогсоо
2025-04-29 10:08:44
14 хотын дарга, 14 хотын засаг даргын тамгын газар, 14 хотын… гээд л дарга, төрийн албан хаагчийн тоо өм цөм өснө. Одоо төлж байгаа татвартаа сөхрөөд төсвийн тансаглалыг нь яая гэж байхад 🙁
Үүнийг дагаад баахан бичиг баримтын өөрчлөлт, энэ тэргээд зардал захаасаа эхлэн хөврөнө.
14 хот болгон хуваалаа гээд хот хоорондын татвар ч тавих биз. 🙁
2025-04-29 06:23:44
Маш зөв шийдвэр