horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userР. Цэцэгбаяр

И.Сарангэрэл: Ц.Анандбазартай нэг өрөөнд сууж, хамтарч ажиллаж чадахгүй. Энэ хүн Монголын хөл бөмбөгийн холбоог толгойлох эрхгүй

post-img

МХБХ-ны ерөнхийлөгчийн сонгууль Өчигдөр буюу /2025.04.28/ өдөр болж,олонхын саналаар УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар сонгогдсон. Энэ сонгуулийг шударга бус болсон хэмээн хөлбөмбөгчид эсэргүүцэж Анандбазарыг огцрохыг шаардсан жагсаал өрнүүлж байна.
Эмэгтэй дэд ерөнхийлөгч, И.Сарангэрэл, Ц.Анандбазар олон эмэгтэйчүүдийн хүчингийн хэрэгт холбогдож байсан. Үнэн худлыг нь мэдэхгүй. Ямар ч байсан энэ хүн монголын хөл бөмбөгийн холбоог толгойлж, тэргүүн байх эрхгүй. Манай хөл бөмбөгийн эмэгтэй шигшээ баг болон, хөл бөмбөгт хайртай, сэтгэл зүрхээ зориулж байгаа олон охидын зоригийг мохоомооргүй байна. Холбооны эмэгтэй дэд ерөнхийлөгчийн хувьд Ц.Анандбазар гэдэг хүнтэй нэг өрөөнд сууж хамтарч ажиллаж чадахгүй.

0/1000