horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userР. Цэцэгбаяр

Хөл бөмбөгийн шигшээ багийн охид: Ц.Анандбазар гэдэг хүн удаа дараа хүчингийн хэрэгт холбогдож байсан. Бид энэ хүнээс айж байна

post-img

МХБХ-ны ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр /2025.04.28/ болж, олонхын саналаар УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар сонгогдсон. Энэ сонгуулийг шударга бус болсон хэмээн хөл бөмбөгчид эсэргүүцэж, Ц.Анандбазарыг огцрохыг шаардсан жагсаал өрнүүлж байна.
Хөл бөмбөгийн эмэгтэй тамирчид:
-Ц.Анандбазарыг ямар хүн бэ гэдгийг нийгэм даяараа мэднэ. Эмэгтэй тамирчид энэ хүнээс айж байна. Бидний дор маш олон эмэгтэй дүү нар байгаа. Тэднийхээ төлөө өнөөдөр энд зогсож байна. Ц.Анандбазарыг энэ суудлаасаа буутал лигийн эмэгтэйчүүдийн 8 баг ямар ч тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Үнэн ялаасай гэж хүсэж байна.
– Бид эмэгтэй хүмүүс учраас тэмцээн уралдаанд удирдах албаны хүмүүстэйгээ явдаг. Өмнө нь үүнээс болж, асуудлууд гарч байсан.

– 2021 оноос хойш Ц.Анандбазар гэдэг хүн хүчингийн хэрэгт холбогдож ирсэн. Ц.Анандбазарыг эсэргүүцэж байгаа хамгийн том шалтгаан нь 2021 онд Монгол Улсын 18 насны ангиллын шигшээ баг Солонгос улсад тэмцээнд оролцож байхад тухайн багийн менежер нь охидын өрөөнд орж ирээд, хөнжлийг нь сөхөж, ёс бус үйлдэл гаргасан. Үүнээс болж сэтгэл санааны дарамтад орж, хөл бөмбөгөө орхисон 2, 3 охин байгаа. Тийм учраас Ц.Анандбазар гэдэг ёс зүйгүй хүнийг ерөнхийлөгчөөс буулгах ёстой.

0/1000
Оюунтунгалаг

Энэ бол маш том асуудал байна. Эмэгтэй тамирчин охидууд л дугарч байгаа болохоос эрэгтэй тамирчид ч хүчирхийлэлд өртсөн байх магадлалтай санагдлаа тэгэхээр бүх тамирчид хамтдаа тэмцэж нэгдэх хэрэгтэй гэж бодож байна.Цаашид ийм зүйлийг зүгээр өнгөрөөх ёсгүй тэмцэнэ шүү🤟

Sukhbaatar “khad”

Bi ch gsn aijina