horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userР. Цэцэгбаяр

Эр хүн шалчигнах эрхтэй

post-img

Эр хүн зүрхэндээ уйлдаг гэх үнэн болов уу? Эрэгтэй хүн дотогшоо, сэтгэлзүйн хувьд хаагдмал гэдэг. Тэдний олонх нь таагүй үеэ хэн нэгэнтэй хуваалцахаас илүү ганцаараа байж, дуугаа хурааж, эсвэл хатуу дарс хүртэж сэтгэлээ тайтгаруулдаг аж. Ингэж явсаар улам гутарч, цаашлаад амиа хорлох түвшинд хүрсээр байна. Хэн хүнгүй ярьж, нийгмийн эмзэг сэдэв болж буй эрэгтэйчүүдийн амиа хорлолт юунаас үүсэж байна вэ?

Манайхан эрэгтэй хүн уйлдаггүй, эр юм байж шалчигнаад бай, хүчтэй бай гэдэг. Тэд үүнийгээ эрэгтэй хүүхдийг хүчирхэг өсгөж буй нэг хэлбэр гэдэг. Харин сэтгэл судлаач Ш.Галбадрах “Эр хүн уйлдаггүй”, “сул дорой байж болохгүй” гэх нийгмийн хүлээлт эрэгтэйчүүдийг дотоод зовлонгоо илэрхийлж чадахгүй байдалд хүргэдэг. Үүнээс болоод хөвгүүд сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээ больж, гутарч байна” гэжээ. Тэгэхээр бидний хүчирхэг болгох гэж хэлсэн үгс тэднийг сул дорой, чимээгүй, ганцаардмал болгож байж болох юм.

2020 оны судалгаагаар эрчүүдийн амиа хорлох явдал эмэгтэйчүүдийнхээс 5.8 дахин их байв. Харин эрэгтэйчүүдийн нас эмэгтэйчүүдээс 9.2 жилээр богино байна.

Жендерийн тэгш бус харилцаа, гэр бүлийн тогтворгүй байдал, мөнгө санхүү гэх олон хүчин зүйл эрчүүдэд сэтгэлээр унах, гутрах, амиа хорлоход хүргэж байна. Үүнээс жендерийн тэгш бус харилцаа буюу дээр дурдсан эрэгтэй хүн хүчтэй, чадалтай, шалчигнадаггүй байх ёстой гэх харьцуулалт хамгийн их нөлөөлдөг аж. Энэ яриа даамжирсаар өнөөгийн нийгэмд эрчүүдийг “Мөнгө их ол. Гэр бүлээ тэжээ. Сайхан бие бялдартай бай. Үнэтэй чамин машинтай бай. Хоёр, гурван байртай бол. Дарга бол. Ахлах мэргэжилтэн бол” гэж шаардаад эхэлж. Харамсалтай нь эр хүн бүр үүнд хүрч чадахгүй. Боломжгүй. Ингээд ирэхээр өөртөө гутарна, өөрийгөө буруутгана, бууж өгмөөр үе тулгарна. Гэвч өсөхөөс сургасан зүйл нь “Битгий уйл. Битгий ярь. Их ярьдаг эр бол шалчигнуур шүү” гэдэг хүмүүжил. Тиймээс эрчүүд арчаагүй, дорой байдлаа харуулахгүйн тулд эцэстээ тулсан үед хийдэг үйлдэл нь амиа хорлолт аж. Сэтгэл гутрал ганцхан өдрийн дотор бий болдог зүйл биш. Үүний жишээ нь энэ юм.

Хамгийн сүүлийн буюу 2020 оны статистик мэдээллийг дурдвал, 20-24 насны 27, 25-29 насны 71, 30-34 насны 58, 35-39 насны 53 эрэгтэй амиа хорлосон байна. Амиа хорлолт нэмэгдэж байна гэж хэлдэг ч шалтгааныг нь тогтоосон, гарцыг нь олсон судалгаа, үүний эсрэг ажлыг зохион байгуулдаг газар алга. Нэг ёсондоо нийгмийн үзэгдэл болоод тогтох шинжтэй.

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан “Монгол Улсад өнөөгийн байдлаар 15-30 насныхны амиа хорлолт өндөр байна. Сургуульд суурилсан судалгаагаар суралцагчдын 30 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай, дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох бодолтой, 10 хүүхэд тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийж байсан гэсэн судалгаа гарсан. Иймд ажлын байр, сургууль, гэр орон, олон нийтийн бүхий л орчинд хувь хүний сэтгэл зүйг дэмжсэн сайн сайхныг бий болгохын тулд бүх түвшиндээ хамтран ажиллах шаардлагатай байна” гэжээ.
Бид сэтгэл гутрал, амиа хорлолтыг бууруулахын тулд эхлээд эрэгтэйчүүдийг ойлгох, ярилцах, тэдэнд шалчигнах боломж олгох хэрэгтэй.

0/1000