horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хоршоологчид брэнд бүтээгдэхүүнээ танилцуулж байна

post-img

Хойд бүсийн зөвлөлийн анхны хурлын үеэр “Түншлэл-Хамтын ажиллагаа үзэсгэлэн” худалдаа гаргав. Үзэсгэлэнд нийт 26 хоршоологч оролцож, брэнд бүтээгдэхүүнээ танилцуулж байна.
“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд хойд бүсийн Хөвсгөл, Булган, Орхон аймагт нийт 1394 хоршоо байгуулагдаж, 13,789 малчин хоршоонд гишүүнээр элссэн. Үүнээс 945 хоршооны гишүүн 3,321 малчин хоршоологч 123 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлд хамрагдаад байна.

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээ нь Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд туссан зорилго, зорилт болон Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй нягт уялдаж байгаа. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд туссан орон нутгийн хөгжлийн төвүүдэд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр, логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх, хувийн хэвшил, хоршоодыг дэмжихээр заасан.
“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий дараагийн шатны зорилго бол анхан шатны хоршоод нэгдэн дундын хоршооны зохион байгуулалтад орж, үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, үйлдвэрлэлийн гинжин хэлхээний чухал бүрэлдэхүүн хэсэг болж, улмаар дэлхийн зах зээл рүү гарах экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал юм.

0/1000