horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Маргааш хуульчид үнэгүй зөвлөнө

post-img

Монголын Хуульчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Хуульчийн про боно-2025” өдөрлөг Сүхбаатарын талбайд маргааш болно. Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, 2019 оноос хойш нийслэл болон 21 аймагт улс орон даяар тэмдэглэж байна.
Энэ жилийн хувьд өдөрлөгийг орон даяар зохион байгуулна. Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Хүний Эрхийн Үндэсний комисс, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчидын танхим, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци зэрэг төрийн болон төрийн бус 20 гаруй байгууллага оролцож иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгч, төрийн зарим нэг үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.

Мөн Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний 7 төв дүүргийн алслагдсан 10 хороо буюу Сонгинохайрхан дүүргийн 21,32,19,33, Баянзүрх дүүргийн 9,11,13,20,21,35 дугаар хороонд болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн гадна талбайд өмгөөллийн хуулийн этгээдүүд болон өмгөөлөгчид хууль зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл үнэ төлбөргүй өгч ажиллах юм.

0/1000