horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Дулааны үнийн хуулийн төслийн шинэчлэл удахгүй хэлэлцэгдэнэ

post-img

УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн ахалсан Эрчим хүчний холбогдох хууль тогтоомжуудыг шинэчлэн боловсруулж буй ажлын хэсэг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 15 бүлэгтэй нарийн зохицуулалттай хуулийн төсөл бэлтгэж салбарын эрдэмтэн судлаачдаас санал авах ажил өрнөж эхэлжээ. Эрчим хүч дулааны чиглэлийн бүх асуудлыг хуулиар зохицуулж болох зохицуулалтыг шингээхээр ажиллаж байгаа гэж мэдэгдлээ. Өнөөдөр цахилгаан станцуудын зардлын 75 хувийг эрчим хүчний төлбөрөөс 25 хувийг дулааны үнээс авдаг байна. Тиймээс хуульд үнэ тарифын асуудлыг шингээж өгөх ёстой гэдэг байр суурьтай байгаагаа танилцууллаа. Эрчим хүчний реформ хийнэ хэмээн үнээ нэмсэн боловч салбарын хууль тогтоомжийг өөрчлөх ажил судалгаа боловсруулалтын шатандаа яваа юм.

0/1000