horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userР. Цэцэгбаяр

Хог хаягдлыг агаарт хорт утаа ялгаруулахгүйгээр бүрэн шатаах үйлдвэр байгуулна

post-img

Зуунмод суманд айл өрхөөс үүсэх энгийн хог хаягдлыг шатаах үйлдвэр байгуулах, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхээр болжээ.

Хог хаягдлыг шатаах үйлдвэрт ашиглах зуух нь өндөр хэмд бүх төрлийн энгийн хог хаягдал, хуванцар, мод, цаас, хүнс, эмнэлгийн хог хаягдал болон аюултай хог хаягдал зэргийг агаарт хорт утаа ялгаруулахгүйгээр бүрэн шатаах чадалтай байх юм.

Аймгийн Засаг дарга болон албаны төлөөлөгчид БНХАУ-ын Шэньян хотын Жиньжөү суурин дахь Жянши Жинюань компанийн хог хаягдал шатаах зуухны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан байна.
Энэхүү ажлын хүрээнд 2 талын найрсаг хамтын ажиллагааг шинэ шатанд гарган, эрчим хүч, ногоон хөгжил, байгаль орчныг хамгаалах зэрэг олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцжээ.


0/1000