horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Урантөгс

Жүжигчин Пак Сэ Жүн тархины хавдартай хүүгийн амийг аварчээ

post-img

Жүжигчин Пак Сэ Жүн тархины хавдартай бяцхан хүүгийн амийг аврах хагалгааны зардалд хандив өгсөн тухай хүүхдийн эцэг эхийн чин сэтгэлийн захидалд дурджээ.

Жүжигчин Пак өнгөрсөн мягмар гаригт инстаграм хуудаснаа өөрийн гараар бичсэн захидлыг хуваалцсан бөгөөд өнгөрсөн оны нэгдүгээр сард хүү нь тархины хавдартай гэж оношлогдсон нэгэн гэр бүлийн түүхийг дэлгэжээ.

Хүүгийн эцэг эх “Бид хүүгийнхээ оношийг хараад сэтгэлээр маш их унасан.Мэс засал, хими эмчилгээ, цацраг туяа, ялтас сэлбэх нь эмчилгээний асар өндөр зардалтай хамт биднийг сэтгэл санаа санхүүгийн хувьд маш их дарамттай болгосон” гэж бичжээ.

Хүүд цусны улаан, цагаан эс, ялтас үүсгэх үүрэгтэй үүдэл эсийг ясны чөмгөөс шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай болсон. Гэсэн хэдий ч хагалгааны зардал маш их байсан. “Эмчилгээний зардлыг анх сонсоод бид ямар ч найдваргүй боллоо л гэж бодсон ” гэж түүний эцэг эх бичжээ.

Пак Сэ Жүн уг хүүгийн эмчилгээний зардлыг бүрэн хариуцсан бөгөөд хүү өөрт нь хэн тусалсныг сонсоод гайхан баярлан хүлээн авчээ. Жүжигчин Пак хүүг бүрэн эдгэсний дараа уулзахаа амласан байна.

0/1000