horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

“Ажнай” Д.Бат-Эрдэнэ, “Таван толгой транс” ХХК-ийн захирал Д.Дагвадорж нарт холбогдох хэргийг ирэх даваа гаригт шүүнэ

post-img

Нүүрсний хэрэгт холбоотой гэх “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэрэг шүүх цагдаагийн шатанд яригдсаар байна. “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, “Тавантолгой транс” ХХК-ийн захирал Д.Дагвадорж нарт холбогдох иргэний хэргийн шүүх хурал ирэх даваа гаригт болохоор товлогджээ. Гэхдээ энэ нь эрүүгийн хэрэг биш юм. Тодруулбал хууль зүйн туслалцаа авсан төлбөрөө төлөөгүйгээс үүдэлтэй гомдолтой холбоотойгоор Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд тэд дуудагдаад байна.

“Ажнай” Д.Бат-Эрдэнийн Нүүрсний хэрэгт холбоотой гэж яригдах болсон шалтгаанаас товч сийрүүлбэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байх Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг жижиг “Тавантолгой” буюу орон нутгийн өмчийн оролцоотой компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь Д.Бат-Эрдэнэ бөгөөд өөрийнхөө талбайгаас бус төрийн эзэмшлийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талбайгаас нүүрс олборлож байсантай холбоотой. Төрийн эзэмшлийн нүүрсний ордоос хулгайгаар олборлосон нүүрсээ “Тавантолгой транс” ХХК-иар дамжуулан 361,4 сая тонныг бүртгэлгүй хил давуулан худалдсан тухай асуудал шуугиан тарьж байсан билээ. Гэвч улсад онц их хэмжээний хохирол учруулсан энэ хэрэг АТГ-т шалгагдаж байгаад гацсан гэдэг мэдээлэл бий. Хэргийг шалгах үеэр баримт материалаа галд шатсан, үерт урсгасан гэдэг яриа ч дэгдээж байсан түүх байдаг.

Сонирхуулахад орон нутгийн өмчит жижиг “Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал саяхан болж, ТУЗ сонгох, ногдол ашиг тараах асуудал хэлэлцжээ. Тэгвэл хамгийн их хувьцаа буюу нийт хувьцааны 36 хувийг дангаараа эзэмшдэг “Ажнай” Д.Бат-Эрдэнэ 2024 оны цэвэр ашгаас 66 тэрбум төгрөгийн ногдол ашиг авах тооцоо байгаа юм.

0/1000
хулгайч батэрдэнэ

“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг прокурорт шилжсэн нүүрсний хэрэг хаачив! жижиг таван толгойг хувьцаа луйврын аргаар идсэн ажнай том таван толгойгоос шууд л нүүрс хулгайлсаар дуусгах уу