horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Дундговь аймагт салхин цахилгаан станцын төсөл хэрэгжүүлнэ

post-img

Монгол Улсын Эрчим хүчний реформын үндэсний хороо, дэлхийн сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч компаниудын нэг болох UPC Renewables компанитай Нью-Йорк хотноо харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Тус компани Дундговь аймагт нийт 2,400 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх юм. Төсөл нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг үр ашигтай ашиглах, үйлдвэрлэсэн цэвэр эрчим хүчийг бүс нутгийн зах зээлд, тэр дундаа БНХАУ-д экспортлох, дотоодын эрчим хүчний найдвартай байдлыг нэмэх, мөн манай улсын нүүрстөрөгчийн ялгарлыг багасгахад хувь нэмэр оруулах гэнэ.

Эрчим хүчний реформын үндэсний хорооны мэдээлэлд төслийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний байгууламжийн тодорхой бүрэлдэхүүн хэсгүүдийг Монголд дотооддоо үйлдвэрлэх, төслийг барьж байгуулах, ашиглалтад оруулахад шаардагдах ур чадварыг эзэмшүүлэх сургалтын төв байгуулах зорилт тавиад байгааг тодотгожээ. 

0/1000