horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний ойд зориулж одон медаль гардуулна

post-img

Монгол улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ сарын 8-нд тохионо. Энэхүү ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль гардуулахаар болжээ. Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан үеийн дараахан буюу 1925 онд санаа зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар хүүхдийн байгууллагыг “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр анх байгуулсан түүхтэй. Уг холбоог шинэ үеийн зохиолч Д.Нацагдорж удирдаж, “Бүхний олон багачууд” дууг эгшиглүүлэн, мянга мянган хүүхэд залуучуудын зүрх сэтгэлийг нэгэн зүгт хандуулахад ихээхэн анхаарч ажилладаг байжээ.

0/1000