horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Сурагчид номын сангаа тохижуулан, 1300 номтой болжээ

post-img

Нийслэлийн 51 дүгээр сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Н.Отгончимэг, дизайн технологийн багш Э.Батгэрэл, О.Батмагнай, 9г ангийн сурагчид “Номын сан бидний орчин” PBL төсөл хэрэгжүүллээ. Уг төслийн хүрээнд тус сургуулийн 9г ангийн сурагчид номын сангаа өөрсдөө тохижуулан, ном унших таатай орчин бүрдүүлсэн байна.

Тус сургуулийн 22 багш, 10 хүүхэд  2024 оны 12 дугаар сард БНСУ-ын “Dreamy” ахлах сургууль дээр 3Р хөтөлбөрийн сургалтад хамрагдан, уг хөтөлбөрийн анхны монгол сургагч багш нар болжээ. Ингээд сурсан, мэдсэн зүйлээ өөрийнхөө сургуульд нэвтрүүлэхээр “Номын сан бидний орчин” төсөл санаачилсан аж.  

Энэ төслийн хүрээнд сурагчид номтой нөхөрлөхөд ямар хэрэгцээ шаардлага тулгарч байгааг судалж, номын санг тохь тухтай болгох шаардлагатайг мэджээ. Охид технологийн хичээл дээр дэр, олбог урлаж, хөвгүүд тавилгаа зүсүүлээд өөрсдөө угсарчээ. Үүнд шаардлагатай мөнгийг тус сургуулийн захиргаа, багш, ажилчид, сурагч, эцэг эхчүүд хамтран цуглуулж, 10 сая 129 мянган төгрөгтэй болжээ. Сурагч бүр номын сандаа 1 ном хандивлан, 1300 номтой болжээ.

2024 оноос Сонгинохайрхан дүүргийн “Гэрэлт-Ирээдүй” сургууль, Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 40, 93, 113, 51, 47, “Сэтгэмж” сургуульд ийм төсөл туршилтаар хэрэгжүүлж байна. Тайлан, үр дүнгээ Монголын хүүхдийн ордонд өнөөдөр танилцуулах аж.   

0/1000