УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан эхэлсэн боловч УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайдад хүргүүлсэн шаардлагынхаа хүрээнд нэгдсэн хуралдаанаас гурван хоногийн завсарлага авах санал гаргасан. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “УИХ-ын тухай хуулийн 30.1.5 д тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой завсарлага авна гэсэн заалт буй. Таны тавьж буй шаардлага хэлэлцэж байгаа асуудалтай холбоогүй байна” гэдгийг тодотгоод нэг хоногийн завсарлага өглөө. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль болон Монгол улс дах хүний эрх, эрх чөлөөний байдлын 24 дэх илтгэлийг хэлэлцэх товтой байсан аж.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
УИХ дах ардчилсан намын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө
- 2025/05/01
- •
- 17 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай