horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Сэлэнгэ аймгийн түймрийг унтраахад 14 настай хүү зүтгэж байна

post-img

Сэлэнгэ аймгийн Хушаат суманд гарсан түймрийг унтраах тэмцэл 4 дэх өдрөө үргэлжилж байна. Уугуул иргэд нутгаа зорих нь зорьж, 14 настай хүүгээ хүртэл дагуулж ирээд хоёр дахь өдрөө ууланд хонож байгаа аав, хүүг “NTV” телевизийн сурвалжлах баг онцоллоо.

14 настай Б.Наваанвандан хүү аавынхаа хамт түймэр унтраахаар ирээд хоёр хонож байгаа аж. Тэрээр өөрийн хүсэлтээр ирэхийг хүссэн бөгөөд хичээлээсээ хоёр хоногийн чөлөө авсан гэнэ.

Б.Наваанвандан: Хүнд биш гайгүй байна. Их өвстэй газар луу салхи ороод ирэхээр хэцүү. Ер нь таатай мэдрэмж байхгүй. Түймэр гарсан гэхэд их мод шатаахгүй бага дээр нь даръя л гэж бодсон.

Хүүгийн аав О.Батбаатар: Ааваа түймэр гарсан байна, би туслая гээд өчигдөр Дарханаас гарсан. Байгаль ийм болсон байхад хөгшин, залуу гэхгүй тэмцэх байхдаа гэж бодож байна. Багш нар нь ойлгох байх. Би багадаа тогонд цохиулаад хатуу хөтүү амьдралыг үзсэн. Хатуу хөтүүг үзэж хараг, юм хийж сураг л гэж бодож байгаа юм.

0/1000