Ерөнхий сайдыг Ж.Баярмаа гишүүнээс уучлал гуйтал УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Гэхдээ парламентын үйл ажиллагааны журамд завсарлага авах асуудал заавал хуулийн төсөлтэй холбоотой байх ёстойг журамласан байдаг. Тэгвэл их хурлын чуулганы үдээс хойших хуралдаанаар “Монгол улс дахь хүний эрхийн төлөв байдлын 24 дэх илтгэл”-ийг хэлэлцүүлэгд АН-ынхан оролцсонгүй. Энэ нөхцөл байдал парламентын даргыг багагүй бухимдууллаа. Д.Амарбаясгалан даргын зүгээс : Чуулганы хуралдаан бол төрийн ажил. Төрийн ажлыг цалгардуулалгүй явуулах үүрэгтэй их хурлын гишүүд хоорондоо туньж ажлаа хаяж байгаа нь зохисгүй үйлдэл бөгөөд хэндээ эрхлээд байгаа юм? Нэгэндээ туньж байдаг газар биш шүү. Их хурал зарчимтай ажиллах газар гэдгийг сануулъя хэмээн зэмлэлээ. УИХ-ын дарга их хурал дахь АН-ын гишүүдэд 5 минутын хугацаанд багтаж чуулганы хуралдаандаа ирж оролцохыг шаардсан юм.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Д.Амарбаясгалан: Хэндээ эрхлээд байгаа юм? Нэгэндээ туньж байдаг газар их хурал биш шүү
- 2025/05/01
- •
- 37 цаг 38 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
2025-05-01 07:16:35
Ж. Баярмаа гишүүнийг гишүүнээс хасмаар л байгаа юм. Мэдэх мэдэхгүй олон юманд хушуу дүрнэ. Ах Ж. Мэндбаяр гэж олон хүний мөнгийг угаасан нөхөр байдаг биз дээ Жудагийнхан жудаггүй улс уу