horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Түймрийн голомт руу Дундговь, Улаанбаатараас нэмэлт хүч илгээлээ

post-img

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймрийг унтраалцахаар Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч өнөөдөр 1 машинтай гарлаа. Өнөөдөр буюу 2025.05.01-ний өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн, Ерөө, Түшиг сумын нутаг дахь ой, хээрийн 4 түймрийн голомтод онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн анги, иргэд нийлсэн 605 хүн, 91 машин, 2 нисдэг тэрэгтэйгээр ажиллаж байна.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Мандал, Ерөө суманд ажиллаж, эдгээр түймрийг унтраах ажиллагааг удирдаж буй аж. Ерөө сумын Буурагчин 2 дугаар багийн Майнзоод гарсан түймрийн голомтод Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар удирдуулан, онцгой байдлын байгууллагын албан хаагчид, мэргэжлийн ангийнхан, иргэдээс бүрдсэн баг ажиллаж байгаа юм. Өнөөдөр дэд хурандаа Э.Буянтогтохоор ахлуулсан нийслэлийн Онцгой байдлын газрын гал сөнөөгчдийг нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэлээ.

Түймэрт урьдчилсан байдлаар 1897 га талбай өртсөн. Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байгаа аж.

0/1000