horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Д.Амартүвшин: Мөнгөөр жагсагчдыг хөлсөлдөг гол субьект бол ЗГ гэж би харддаг. Жагсах эрх бол ардчилсан нийгмийн гол үнэт зүйл шүү дээ

post-img

Монгол улс хэдийгээр ардчилсан улс боловч чөлөөтэй жагсаал цуглаан хийх боломж хумигдаад удаж байна. Гэхдээ  УИХ-ын чуулганаар “Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцэгдэх дарааллаа хүлээж байгаа. Хуулийн төслийн хэлэлцүүлэг хараахан эхлээгүй байгаа ч гудамжинд жагсах эрх зөрчигддөг яг ямар ямар жишээ Монгол улсад бий болоод талаар хөтлөгч комедиан Д.Амартүвшинтэй ярилцлаа. Тэрээр жагсаал хийх зөвшөөрөл удаа дараа хөөцөлдөж байсан бөгөөд жагсаал цуглаан хийснээсээ болж шүүхээр хүртэл орж явсан түүхтэй билээ.

-Та байнга жагсаад байдаггүй ч хэд хэдэн удаагийн жагсаал цуглаан хийсэн туршлагатай шиг санагдаад байна?

-Анх Ардчилсан намын үед шиг санагдаж байна. Ганцаархнаа талбай дээр суугаад  эсэргүүцлээ илэрхийлж байсан. Тухайн үед Ардчилсан нам нэлээд эвгүй болчихсон байсан үе. Тэр үед би ардчилсан дарангуйлагч нар боль гэж орилоод хамгийн анх цагдаад дуудагдаж байсан түүхтэй. Үүний дараа ковидын үеэр ковидын хууль гээд жагсаал цуглаан хийхийг хориглочихсон үе байсан шүү дээ. Тэр үед бид “Тэвчээр тасарлаа” гээд үйлчилгээний байгууллагууд аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хамтарч жагсаж байсан. Бид хоорондоо 3, 3 метрийн зай аваад эмч нар, үйлчилгээний салбарынхан гээд олон хүмүүс оролцсон л доо. Тэр жагсаалыг зохион байгуулсан гээд намайг зөрчлийн хуулиар 500 мянган төгрөгөөр торгох ял ногдуулж байсан. Миний бодлоор одоо үйлчилж байгаа жагсаал цуглааны тухай хууль хүний эрх, эрх чөлөөг боомилсон хууль шиг санагддаг. Хуульд заахдаа дүүрэгт мэдэгдэнэ гэж заасан хэр нь бүртгэнэ, бүртгэхгүй гэдэг асуудал яригддаг. Бүртгэл гэдэг яг зөвшөөрөл шиг үйлчилдэг. Тэгээд бүртгүүлээгүй жагсаал явуулбал хууль бус жагсаал явуулсан болдог. 2-рт аяндаа бий болсон жагсаал цуглааныг хориглосон байдаг. Зарим 1 жагсаал цуглааныг хэн ч урьдчилан тооцоолж зохион байгуулаагүй органикаа нийтээрээ эсэргүүцээд талбай дээр цуглах тохиолдол олон байдаг шүү дээ. Татвар нэмэхгүй гэж амлаж байснаа татвар огцом нэмэх асуудал яригдаад эхэлсэн. Тэр үед сошиал дээр эсэргүүцлээ илэрхийлж байсан хүмүүс ямар ч зохион байгуулалтгүйгээр талбай дээр хүрээд ирцгээсэн байдаг. Ийм тохиолдлыг жагсаал цуглааны хууль ерөөсөө зохицуулаагүй. Ийм нөхцөл байдлыг зохицуулсан зүйл байхгүй болохоор сүүлдээ зохион байгуулалтгүй сонин байдал үүсэж байсан. Энэ бүхнийг орхигдуулсан санагддаг. Сүүлдээ бүх жагсаалууд хууль болоод ирэхээр зохион байгуулалтгүй жагсаалууд бий болоод эхэлдэг. Ингээд ирэхээр жагсаал үймүүлэх ажиллагаа үүсдэг. Манай засгийн газар ч үүндээ бараг мэргэшлээ дээ. Жагсаал цуглааныг засгийн газар нь өөрөө самардаг. Өөрсдөө төлбөртэй жагсагчдыг оруулдаг. Энэ байдал бол бараг жирийн үзэгдэл боллоо. Эсрэг жагсаал цуглаан зохион байгуулдаг. Хуучин ч гэсэн ийм зүйл байсан л даа. Гэхдээ одоо бол технологи болоод тогтчихож байгаа байхгүй юу. Энэ чинь яваандаа нийгмийн хагарал, эмх замбараагүй байдлыг засгийн газар өөрөө бий болгоод байгаа хэрэг. Жишээ нь ковидын үеэр жагсаж болохгүй байгаа юм. Д.Монголхүүг барьж аваад л 30 хоногийн баривчилгаа, Э.Одбаярыг 30 хоног барьж хориод л 2 сар болоод л явсан. Бид нар бол жагсаж болохгүй байсан. Тэгтэл тухай үед Ардын намын хэвтүүл ч билүү босуул ч билүү хөдөлгөөн НАМЗХ-гийн залуучуудаас бүрддэг тэр хэд бол жагсаал цуглааны хуулийг зөрччихсөн төрийн ордны тусгай хамгаалалттай бүсэд ковидын үеэр ямар ч асуудалгүй жагсаал хийчхэж байгаа байхгүй юу. Тэд нар халдвар хамгааллын дэглэм мэглэм ээ ч бариагүй. Тэгсэн хэр нь бид нар бол жагсаал цуглаан хийж болдоггүй. Жагсаан цуглаан хийх журам нь хоёр нүүртэй хэрэгждэг. Цагдаагийн байгууллага субьектив байдлаар тайлбарладаг. Дуртайгаа жагсуулдаг. Дургүйгээ жагсаадаггүй. Жишээлбэл ковидын үед шиг л санагдаж байна. Монголын алдартай дуучин хүн талбай дээр байнгын мотор ажиллуулаад л байхад ч яагаа ч үгүй. Гэтэл үүнээс ганцхан сарын дараа 1 нөхөр талбай руу гутал оруулах гэсэн чинь чи гутал оруулах гэлээ гээд тэр хүн бүр эрүүгийн ял аваад гав мав зүүсэн. Хууль байгаа хэр нь үүнийг нь хуулийнхан аягүй дураараа ашигладаг. Ямар ч жагсаал цуглааныг тараах журам хуульд тодорхой байдаг. 1 цагийн өмнө жагсаал тараах тухай мэдэгдэх хууль өгөх зэргээр тодорхой шүү дээ. Гэхдээ цагдаагийн байгууллага зарим хүнийг “Аа” гэмэгц бариад явчихдаг, харин жоохон олны танил манил хэлтэй амтай хүн байвал яах ч үгүй байлгаад байдаг. Ийм хоёр өөр хандлага байж болохгүй. Цагдаагийн байгууллага өөрсдийн үзэмжээр ажиллаж байна гээд хэлэхэд нээх хол зөрөхгүй болов уу. Ковидын үеэр гарсан бас 1 жишээг дурдъя л даа. Халдвар хамгааллын дэглэм огт барихгүй байхаар нь би “Халдвар хамгааллын дэглэмээ бариач ээ” гээд орилчихсон чинь цагдаа нар дэглэм барихгүй байгаа хүмүүст шаардлага тавих ёстой байтал би буруудаад л намайг бариад явчхаж байгаа юм чинь. Түүнээс хойш нээх удалгүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Обуна, Ч.Номин сайд нар “Цахим үндэстэн” гэдэг маш том арга хэмжээг зохион байгуулсан. Энэ том шоу яаж өрнөснийг бид бүгдээрээ харсан шүү дээ. Юун тэр халдвар хамгааллын дэглэм. Хоорондоо холилдсон шамбааралдсан олон хүнийг 1 дор бөөгнүүлээд юу боллоо доо.

Түүнээс яг сарын өмнө бид аж ахуйн нэгжүүд чинь ковидын хөл хорионоос болж баларлаа гээд жагссан. Бид халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримталсан. Харин Засгийн газрын зохион байгуулсан “Цахим үндэстэн” хаалга үүдээрээ ч багтахгүй алалцаж байсан даа. Халдвар хамгааллын дэглэмээ баримталсан надад ял өгөөд бөөндөө олон хүн цуглуулсан тэр шоуг зохион байгуулагчдад ял өгөөгүй. Энэ чинь дарга нар хүсвэл ял өгдөггүй. Дарга хүсээгүй бол ял өгөөд байгаа жишиг байгаа биз дээ. Дарга нар хүсвэл хүн амьтан шавуулдаг. Дарга нар хүсэхгүй бол болдоггүй.

-Одоо мөрдөгдөж байгаа жагсаал цуглааны тухай хууль зарим хүнд үйлчилдэг зарим хүнд огт үйлчилдэггүй хууль болж таарч байна уу?

-Тийм шүү дээ. Надтай олон хүн санал нийлэх байх. Бас 1 дурдах ёстой зүйл бол нус наах гэдэг зүйл байна. Жагсаж байгаа хүмүүсийн дунд 1 архичин оруулаад л түүгээр шалтаглаж жагсаалыг тараадаг. Эсвэл жагсаж байгаа хүмүүс зам руу бага зэрэг ороод алхчихвал “Өө та нар замын хөдөлгөөнд саад боллоо” гээд л хаадаг ч юм уу. Уг нь бол зам руу гарна уу эсвэл архичин явж байна уу тэр болгонд цагдаагийн байгууллага зохицуулалт хийж жагсагчдаа хамгаалах ёстой юм. Гэтэл түүгээр жагсагчдыг шалтаглаад л болиулах гэж оролддог. Энэ бүхэн чинь эцэстээ нийгмийн бухимдлыг дээд цэгт нь хүргэнэ шүү дээ. Төрөөс зохион байгуулдаг төлбөртэй жагсагчдыг дандаа төрөөс явуулдаг. Төрд байгаа хүмүүст л мөнгө байгаа шүү дээ. Гудамжинд аргаа бараад гарч жагсаж байгаа улаан гуйлгачдад ямар юмны мөнгө байх вэ дээ. Сүүлийн хэд хэдэн жагсаал дээр харагдлаа шүү дээ. Дандаа эрх баригч намынхан өөрсдөө тийм юм хийж байгаа нь. Тэгээд л жагсаалыг юу ч биш болгоод хувиргачихдаг. Нөгөө хүмүүсийн итгэх итгэлийг байхгүй болгочихдог.

-Төрөөс төлбөртэй жагсагчдыг хөлсөлдөг тухай харин нэг биш хүн ярьж байхыг сонслоо?

-Үнэн шүү дээ. Өөрсдөө төлбөртэй жагсагчид явуулж самруулаад л байх шиг. Би бол ингэж харддаг юм. Зарим нь бүр  гүйцэтгэх ажиллагааны зүйл хийж байгаа зүйл хүртэл хийж байгаа харагддаг шүү дээ. Жагсаал цуглааныг хамгаалаад явж байх ёстой хүмүүс нь дунд орчихсон самраад явна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хууль хүчний байгууллагынхан өөрсдөө улс төрийн үйл ажиллагаанд оролцож болохгүй биз дээ.

-Та жагсаал цуглаан зохион байгуулах гэж хэр их оролдож байсан бэ?

-Би хэд хэдэн удаа жагсах зөвшөөрөл авах гэж оролдож байсан. Дүүрэгт жагсаал хийх хүсэлтээ өгмөгц л бүртгэх боломжгүй л гэж хэлдэг. Болохгүй гэсэн түмэн шалтгаан тэдэнд байж байдаг. 1 бол ковид гарч байна. Эсвэл энд тэндхийн арга хэмжээ Сүхбаатарын талбай дээр тэднээс тэдний хооронд болно гээд л. Хүнс хөдөө аж ахуйн яамны үзэсгэлэн болно жагсаал хийх боломжгүй гэдэг ч юм уу. Давхардаж зөвшөөрөл өгөхгүй гээд л байнга хэлдэг. Ковидын үед бас л болохгүй л гэж хэлж л байсан. Гэхдээ бид өлсөж үхэх гээд байсан шүү дээ. Маш олон компани дампуурсан. Хэдийгээр төрөөс зээлийг нь хойшлуулж байсан ч хойшилсон л болохоос төлөх нь гарцаагүй. Дээр нь түрээсээ төлөх барих гээд аж ахуйн нэгжүүдэд түмэн зовлон бий шүү дээ. Өнөөдрийг хүртэл ковидын үед үүсгэсэн өр зээлээ төлж дуусаагүй газрууд ч байна. Үүнийг бид ярих ёстой л байсан. Тэгээд л би зохион байгуулагч гээд явсан.

-Та яг гардан зохион байгуулсан жагсаал олон уу?

-Ковидын үеийн “Тэвчээр тасарлаа” гэсэн нэртэй тэр жагсаалыг би зохион байгуулсан. Аж ахуйн нэгжүүдийн өр зээл хэцүүдээд. Банкны зээл, зээлийн хүү гээд компаниудад үүссэн өр шир бол тоймгүй шүү дээ. Хүү төлөх хугацаа хойшилсон ч тэр нь дарамт хэвээрээ. Ихэнх аж ахуйн нэгжүүдийн түрээсийн өр шир маш том асуудал үүсгэсэн байдаг. Түрээсийн асуудалд үнэндээ хэн ч анхаарал тавиагүй. Маш олон залуус өрөнд ороод одоо хэр нь өрөө төлж чадаагүй. Үүнээс болж маш олон хүн хууль шүүхийн байгууллагын үүд хаалга сахисан. Жагсаалыг 7 сард хийсэн. Гэтэл 10-р сард гэнэт ухаан орсон юм шиг намайг маргааш шүүх хуралтай шүү гээд дуудсан. Юу яриад байгаа юм бэ? тийм биз дээ? Хэргийн материалтайгаа танилцах цаг хугацаа ч өгөөгүй. Надад цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгээд явж байгаа гэдгээ ч хэлээгүй байсан гээд бод. Ядахдаа тэр шүүх дээр дууддаг цаг хугацаа нь Л.Оюун-Эрдэнэ, Обуна, Ч.Номин нарын зохион байгуулдаг том шоуны дараа шүү. Надтай хариуцлага тооцож байгаа юм бол тэд нартай яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ? Анхан шатны шүүхээс надад 500 мянган төгрөгийн шийтгэл ногдуулсан. Би тэр шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй. Давж заалдах шатны нийслэлийн шүүх рүү нэхэмжлэл үүсгээд би зарга хийж явсны хүчинд ялсан.

-Хэрвээ давж заалдаагүй бол таны буруу болоод дуусах байжээ?

-Хэрвээ хэл ам хийдэггүй хүлцэнгүй нөхөр байсан бол ачаад аваад явчих шинжтэй шүү. Ер нь эвгүй санагдсан.

-Эрүүл гэдэг юм уу ард олны эсэргүүцлээс үүдсэн жагсаал үүсэж болно. Таны бодлоор жагсаж цуглахын ач холбогдол гэж юу вэ?

– Хамгийн гол үр дүн бол хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх юм. Тэдний үгийг төр засаг хүлээж авч байгаа эсэх нь чухал биш. Хамгийн чухал нь тухайн хүн зориг гаргаад талбай дээр очоод засаг төрийн үйл ажиллагаа болохгүй байна аа гэдгийг хэлэх гэдэг хамгийн чухал зүйл. Манай нийгмийн гол үнэт зүйл. Хүн өөрийнхөө үзэл бодлоор жагсаад хэнээс ч айж эмээлгүйгээр үзэл бодлоо илэрхийлнэ гэдэг ардчилсан нийгмийн гол үнэт зүйл. Хэн нэгэн тролл ирээд цохиод зодчих болов уу, аль 1 цагдаа ирээд баривчилчих болов уу гэж эмээлгүйгээр хэн нэгэн булилдах болов уу? Засгийн газрын захиалсан төлбөртэй жагсагч ирээд намайг шүүх болов уу гэж айлгүйгээр жагсаж үгээ хэлэх зоригтой байна гэдэг бидний нийгмийн гол үнэт зүйл. Эрх чөлөөний суурь зарчим бол үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөө. Нийгмийн суурь үнэт зүйл маань үгээ хэлэх эрх чөлөөтэй байх явдал. Бид хэнээс ч айлгүйгээр засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж чаддаг байх ёстой. Гэтэл одоо нөхцөл байдал их эвгүй болж байна. УИХ-ын гишүүнийг хүртэл хэлсэн үгнийх нь төлөө нийгмийн өмнө яаж цовдолж байгааг харж байгаа биз дээ. Энэ тохиолдол анхных биш. Хэд хэдэн хүнийг хэвлэл мэдээллийн хэрэглэлээр мөнгө тарааж байгаад цахимаар дайрч байна шүү дээ. Би ийм ажиллагааг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлдэг гэж боддог. Ямар ч эрүүл ухаантай хүн хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө хэн нэгнийг харлуулах санхүүжилт хийгээд суухгүй.

-Та хэлмэгдүүлэлтийн хөшөөний тэнд хүнтэй зодолдоод байсан санагдаад байна. Тэр ямар асуудал болсон юм бэ?

-Хэлмэгдүүлэлтийн өмнө болсон зодоон уу? Хараагүй Ц.Чинбат ах суулт хийж байгаад над руу ярьсан юм. “Ах нь нэлээн ядарчихлаа, ахыгаа ирээд буулгаад өгөөч” гээд. Ц.Чинбат ах Эрдэнэтийн хүн л дээ. Хотод ойр дотын хүн байхгүй. Их ядарсан бололтой байхаар нь туслах гээд очсон. Гэтэл тэнд жагсаал самардаг этгээд явж таарсан. Тухайн үйл явдалд хамгийн аймаар нь тэр ах Ц.Чинбат ахын майхныг нурааж дээрэлхэж байхад цагдаа нар эхнээс нь юу ч хийхгүй хараад л зогсоод байсан. 3-4 цагдаа байсан. Эхлээд тэр хүн жагсаалаа буулгах гэж байсан Ц.Чинбат ахыг баахан дээрэлхэж байснаа над дээр ирээд тэр нь эцэстээ зодоон цохиондоо тулсан.

-Та тэр үйл явдлаас бол шийтгүүлсэн үү?

-Тэр тэр үед 100 мянган төгрөгөөр торгуулсан. Би тэр торгуулийг бол хүлээн зөвшөөрсөн. Хэдийгээр тэр хүн өдсөн ч гэлээ олон нийтийн газар зодоон хийсэн нь буруу. Хамгийн муухай нь цагдаа нар 3-4 харж зогссоор байгаад нөхцөл байдлыг зодоон болгосон. Сүүлд над руу дайрдаг тэр ах ярьсан. Шалтгаанаа тайлбарласан. Өөрөө над руу жил гаран хугацааны дараа эр хүн байна ийм учиртай байсан шүү гээд ярьсан. Тэгэхдээ яг юу хэлснийг нь би энд яримааргүй байна.

-Жагсах эрхийн тухай үзэл бодлоо хуваалцсанд баярлалаа.

-Баярлалаа.

0/1000