БНСУ-ын Чонжү хотын олон улсын нисэх буудлаас ирэх 7-р сарын 28-нд Хөвсгөл аймгийн олон улсын нисэх буудалд анхны онгоц бууна. Ту аймгийн нисэх буудлыг Засгийн газар энэ 7 хоногт олон улсын зэрэглэлтэй болгосон. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, тус аймгийн засаг даргын орлогч Ц.Гансүх нар Бүгд Найрамдах Солонгос Улсаас Хөвсгөл аймгийн Мөрөн хот руу шууд нислэг хийх бэлтгэлийг ханган, Чонжүд ажиллаж байгаа аж.
Мөн Солонгос улсын Пажү хот дахь Монголын өргөмжит консул болон аялал жуулчлалын байгууллагуудтай уулзаж, Хөвсгөлд жуулчин авахаар боллоо.