horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Зүүнбүрэн, Хушаатын түймрийг унтраалаа

post-img

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд 4 дүгээр сарын 28-нд гарч, Хушаат сум руу орсон ой, хээрийн түймрийг өнөөдөр /2025.05.02/ 06:35 цагт бүрэн унтраалаа. Түймрийг ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Зүүнбүрэн, Хушаат сумын мэргэжлийн анги, орон нутгийн нийт 374 хүн, 58 техник хэрэгсэлтэйгээр ийн 4 хоног ажиллаж байж унтраав.
Хиймэл дагуулаас хийсэн зурган хэмжилтээр тус түймэрт урьдчилсан байдлаар 11.894 га талбай шатжээ. Хил залгаа Хушаат сум дамнасан тус түймрийн улмаас 2 гэр, 3 өвөлжөө, нэг ковш шатсан юм.

0/1000