horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Уул уурхайн компаниуд түймэр унтраахад ашиглах багаж, төхөөрөмж хандивлав

post-img

Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн аж ахуйн нэгжүүд ой, хээрийн түймэр унтраахад туслахаар хандив өргөж байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2025 оны А/91 дүгээр тушаалаар байгуулагдсан шуурхай штаб тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг хандивын үйл ажиллагаанд нэгдэхийг уриалж, зохион байгуулалтад орон ажиллаж байна.
Түймэртэй байгаа сумдад үйл ажиллагаа явуулж буй шатахуун борлуулагч аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад шаардлагатай шатахууны нөөцийг хангалттай байлгах талаар чиглэл өгч, аж ахуйн нэгж байгууллагуудаас хүн хүч, техник хэрэгслийн судалгааг гарган, бэлэн байдалд ажиллуулж байгаа аж.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Монрок” ХХК 7 ширхэг үлээгч, “Заамар гоулд” ХХК 1 ширхэг старлинк, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үйл ажиллагаа явуулдаг “Тод-Ундрага” ХХК 18 ширхэг үлээгч, Орхонтуул суманд үйл ажиллагаа явуулдаг “Коол-Адвентурс” ХХК 2 ширхэг старлинк төхөөрөмжийг дэмжлэг болгон өглөө.

0/1000