horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг тодорхойгүй шалтгаанаар ажлаас нь халжээ

post-img

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүүг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Өнөөдөр өглөөний 10 цагт тус эмнэлэгт ЭМЯ-наас ажил хүлээлцэх комисс ирж ажлыг нь хүлээн авах ажил эхэлсэн байна. Гэхдээ яг ямар шалтгаанаар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг ажлаас нь чөлөөлөх болсон тухай мэдээллийг ажил хүлээлцэх комиссынхон мэдэгдээгүй гэнэ. Ажлаасаа ямар үндэслэлээр халагдаж байгаагаа ойлгохгүй байгаа Н.Эрдэнэхүү эмч 15.00 цагаас сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зарлажээ.

0/1000