Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Н.Эрдэнэхүү: Т.Мөнхсайхан сайдын хүссэн зүйлийг хийгээгүйгээс болж ажлаасаа чөлөөлөгдөж байна гэж ойлголоо
- 2025/05/02

- 16 өдрийн өмнө

- 3 мин уншина

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүүг ажлаас нь чөлөөлж, шинэ захирал томилоод байна. Тэгвэл ямар үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн талаар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Н.Эрдэнэхүү: Өнөөдөр 11:00 цагийн үед ЭМЯ-ны ажлын хэсэг ХСҮТ-д ирж, намайг ажлаас чөлөөлж байгааг танилцууллаа. Бидний хувьд ажлын алдаа гаргасан зүйл байхгүй. Ямар нэг үндэслэлгүйгээр чөлөөлөгдлөө гэж үзэж байна. Ямар нэг сахилгын шийтгэл, алдаа дутагдал гаргасан уу гэдэг ямар нэг заалтаар ажлаас чөлөөлөх заалт ороогүй. Өнөөдрөөс ажлаас чөлөөлөгдөнө гэсэн ийм шийдвэр гарсан байна. Үүнийг бид эсэргүүцээгүй. Сайдын тушаал учраас хүлээн авч байгаа. Ажлаа хүлээлгэн өгч байна.

Гэхдээ хэд хэдэн зүйлийг хэлэх хэрэгтэй учраас хэвлэлийн хурал зарласан. Монгол Улсын Хөдөлмөрийн хуулиар ямар нэг зөрчил гаргаагүй, сахилгын шийтгэл хүртээгүй бол нэг сарын өмнө мэдэгдэх ёстой. Гэвч шууд чөлөөлөх сайдын тушаал гарч, хууль зөрчиж байна.

Бүтэн жилийн хугацаанд маш их дарамт ирж байсан. Дарамтыг байгууллага болон эрүүл мэндийн салбарын асуудал болгохгүйгээр авч явж байсан. Байнга л хална, ажлаа өг гэдэг байсан. Хэрвээ энийг сайн хийхгүй бол ажлаас хална гэдэг асуудал гарч байсан. Бид ажлаа сайн хийж байсан учраас уг асуудал намждаг байсан. Одоо ирж байгаа тушаал нь ямар нэг үндэслэлгүй ажлаа өг гэдэг зүйл байна. Бид шүүхдэх нь ойлгомжтой.

Энэ асуудал юунаас үүдсэн бэ гэхээр нэгдүгээр сараас хойш эмийн асуудалтай холбоотойгоор хавдрын эмнэлэг ЭМЯ Рош болон 4 талт гэрээ байгуулсан. Би үүнд оролцоогүй, мэдээгүй байсан. Шинэ эм оруулах асуудал яригдсан юм байна лээ. Тэр эмийг нэвтрүүлэхтэй холбогдуулан ХСҮТ дээр Эмийн бодлогын газрын дарга н.Намхайноров, дараа нь Санхүү эдийн засгийн дарга н.Мөнхсүх нар ээлжлэн над дээр ирсэн. Хүрэлцэн ирэхдээ та бүхэн 500 сая төгрөгийг энэ эмийн татварт төл гэдэг асуудал гарсан. Миний хувьд энэ төсөвт тусгагдаагүй, гэрээнд би гарын үсэг зураагүй. Энэ бол ЭМЯ болон Уул уурхайн компани хооронд хийгдсэн гэрээ байна. Би гэрээнд гарын үсэг зураад үүрэг хүлээсэн бол, төсөвт Сангийн яамаар батлагдсан байсан бол өгөх байсан юм гэсэн. Ийм учраас өгөх боломжгүй гэсэн.

Сайд өрөөндөө дуудаад энэ 500 сая төгрөгийг яагаад өгөхгүй байна вэ? гэсэн. Тэр үед би хуулийн асуудлыг яриад, Төрийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай ийм байдаг, төсвөөр батлуулах ёстой байдаг юм гээд олон тайлбар өгсөн. Ингээд “Заа ойлголоо” гээд үлдсэн боловч өөрийх нь хүслийг биелүүлээгүй гэдгээс болоод ийм зүйл боллоо гэж бодож байна.

Өөрийнх нь хүссэн зүйлийг хийгээгүй болохоор ажлаасаа чөлөөлөгдөж байна гэж ойлголоо. Хамтран ажилласан, энэ хүртэл зүтгэсэн бүх хүмүүстээ баярлалаа. Орон нутагт ажиллаж байгаа хавдрын эмч нартаа мөн баярлалаа.

Хөдөлмөрийн хуулиараа нэг сарын өмнө мэдэгдэх ёстой. Би Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг ирэхэд нь Т.Мөнхсайхан сайд өөрөө ирчихгүй дээ гэж хэлж байлаа. Төр хуультай, дүрэмтэй. Үүнийг сайд нь ч дагадаг байгаасай. Надад ХСҮТ-ын захирлын суудал, тамгад хоргодоод байгаа зүйл байхгүй. Харин ч баярлаж байна. Энэ салбарыг сайхан болгочихъё гэж ажиллласан учраас харамсахгүй байна. Дарамт байсан. Ямар нэг асуудлаар энэ хүнийг явуулъя гэсэн бодол Т.Мөнхсайхан сайдад байсан” гэлээ.

- Шинэ
- Хандалттай