Мэргэжлийн болон техникийн боловсролын багш, суралцагчдын “Үндэсний бичиг-Бидний бахархал” үндэсний бичгийн ур чадварын улсын IV уралдааны шилдгүүд тодорлоо. Уралдаанд 34 сургуулийн 100 гаруй багш, суралцагч оролцсоноор хамгийн олон оролцогчтой уралдаан болон бүртгэгдэв.
Үндэсний бичгийн ур чадварын улсын уралдааны бүтээлийн төрөлд 30 гаруй бүтээл ирснээс Ховд аймаг дахь Хөгжил ПК-ийн багш Т.Цолмонгийн бүтээл тэргүүн байр эзэллээ. Суралцагчдын төрөлд Увс аймгийн Улаангом ПК-ийн сурагч Х.Ариунтуяа 2 дахь удаагаа тэргүүлэн, алтан медаль хүртлээ. Багшийн төрөлд Увс аймгийн Улаангом ПК-ийн багш Б.Алтансувд шилдэг багшийн шагнал авав.
Уралдааны 3 төрлийн уралдааны дүнгээр Улаангом ПК шалгарч, “Үндэсний бичгийн шилдэг сургууль 2025” анхны цомыг хадгалахаар боллоо.
Уралдааны шилдэг суралцагчдаар:
Тэргүүн байр Увс аймгийн Улаангом ПК-ийн ХГД 2-р ангийн сурагч Х.Ариунтуяа /Хошой аварга/
Дэд байр Шинэ иргэншил ПК-ийн ОББХА 2-р ангийн сурагч Б.Бадамханд
Гутгаар байр ШУТИС харьяа ПК-ийн Гагнуурын 2-р ангийн сурагч Г.Эгшиглэн
Тусгай байр Үйлдвэр урлалын ПК-ийн ЗБҮ-1 ангийн сурагч Г.Буянхишиг



Багш нарын уралдааны шилдэг багшаар:
Тэргүүн байр Увс аймгийн Улаангом ПК-ийн багш Б.Алтансувд /Хошой аварга/
Дэд байр Универсаль ПК-ийн багш Ц.Эрдэнэцэцэг
Гутгаар байр Дорноговь аймаг дахь ПК-ийн багш М.Нарантуяа
Тусгай байр Хөвсгөл аймаг дахь ПК-ийн багш Ю.Мягмарцэцэг

Уралдааны шилдэг бүтээлүүдээр:
Тэргүүн байр Ховд аймгийн Хөгжил ПК-ийн багш Т.Цолмон /Монгол хэл, модон шогол/ бүтээл
Дэд байр Техник технологийн ПК-ийн сурагч Л.Балжинням /Монгол хэл бийр/ бүтээл
Гутгаар байр Өвөрхангай аймаг дахь ПК-ийн хамтын /Шүрхэрч Буниа/ бүтээлүүд тус тус шалгарлаа.
Улсын IV уралдаан нь монголч эрдэмтэн, хэл бичгийн ухааны доктор, зохиолч, орчуулагч Бямбын Ринченгийн мэндэлсний 125 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулснаараа онцлог байлаа.
