Говь-Алтай аймаг сумдтайгаа авто замаар холбогдох гэж байна. Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замаас Дэлгэр сумын төв хүртэл 6.43 км авто зам тавьж эхэлжээ. Уг замыг энэ онд багтааж ашиглалтад оруулах аж.

Одоогоор Алтай-Бургастай чиглэлд тавих авто замын зураг төслийг гаргах компанийг сонгон шалгаруулжээ. Тус авто зам ашиглалтад орсноор Говь-Алтай аймгийн Шарга, Бугат, Цээл, Алтай зэрэг сум аймгийн төвтэйгээ хатуу хучилттай авто замаар холбогдох юм.