Завхан аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Солонготын даваанд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан А0603 дугаартай Цэцэрлэг- Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замыг энэ сарын 4-ний 17:00 цагаас тодорхойгүй хугацаагаар хаагаад байна.

Их хэмжээний цас орсны улмаас Тарвагатайн нуруун дахь Солонготын даваанд халтиргаа үүсэж, зам хаагджээ.

5-р сарын 4-ний өдөр Солонготын даваанд Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн 9 албан хаагч 2 техниктэйгээр ажиллаж, Солонготын даваанд саатсан 24 автомашин, 96 зорчигчийн аюулгүй байдлыг хангаж, “Завхан АЗЗА” компанийн ажилчид зорчих хэсгийн цасыг хуслаа.

Иймд иргэд, жолооч та бүхэн тус чиглэлд хөдөлгөөн үйлдэхгүй байхыг
Завхан Онцгой байдлын газар анхаарууллаа.
