Эрүүл мэндийн яамнаас тохиолдол, эрсдлийн мэдээллийн нэгдсэн цахим санд 2022 оноос мэдээлэл цуглуулж эхэлжээ. Энэ санд эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх явцад үүссэн элдэв аюул ослын тухай мэлээллийг бүртгүүлснээр тухайн эрсдлийг ахин үүсгэхгүй байх чиглэлд анхаарч ажилладаг байна. Өнөөдрийн байдлаар цахим санд улсын болон хувийн хэвшлийн 2846 эрүүл мэндийн байгууллагын 7390 эрүүл мэндийн ажилтан, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой үүссэн нийт 5262 тохиолдол, 2247 эрсдэлийг бүртгэжээ. Ирсэн зөрчил мэдээлэлтэй холбоотойгоор 66 сайн туршлага нэвтрүүлсэн байна.
2025 оны эхний улиралын байдлаар 33 эрүүл мэндийн байгууллагын 461 эрүүл мэндийн ажилтан, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой үүссэн 445 тохиолдол, 183 эрсдэл тус тус мэдээлэгдсэн байна. Хэрэв танд эмнэлгийн байгууллагатай холбоотой гомдол байгаа бол дараах http://eburtgel.hdc.gov.mn/ линкээр орж эрсдлээ бүртгүүлээрэй.