horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

“Эх, нялхас”-ын эмнэлгийн халаа сэлгээ эх, үрсэд аюул дагуулах вий!

post-img

Өнгөрсөн баасан гаригт Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүүг ажлаас нь чөлөөлж, оронд нь шинэ хүн томилсон билээ. Тэгвэл эрүүл мэндийн салбарын халаа сэлгээ Хавдрын эмнэлгээр тогтоогүй болохыг ЭХЭМҮТ-д болсон үйл явдал харуулж байна.

ЭХЭМҮТ-ийн захирлыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар 6 сарын өмнө сольж, Ж.Отгонбаатар гэж хүн томилогдсон байдаг. Шинэ даргын томилгоо улсын хэмжээнд эх, нярайн тусламж үйлчилгээ хариуцдаг гол эмнэлгийн хөл толгойг алдагдуулж эхэлсэн тухай гомдол тасрахаа болиод байна. Шинэ дарга Ж.Отгонбаатар гол тусламж үйлчилгээний ачааллыг нугалдаг тасгийн эрхлэгч нарыг сольж, туршлага мэдлэг нимгэн, өөрийн хүмүүсээ томилохоос ажлаа эхэлжээ. Тухайлбал: ЭХЭМҮТ-ийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн эрхлэгч Я.Хишигсүрэн, Үр шилжүүлэн суулгах төвийн тасгийн эрхлэгч Д.Болормаа, Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Д.Мөнхгэрэл зэрэг эрдмийн зэрэг цол, туршлага, ур чадвараараа олон хүний амь аварч ирсэн эмч нарыг ажлаас нь чөлөөлсөн байна. Түүгээр зогсохгүй хүний амь аврах гол гол эмчилгээ, мэс засалд багаа удирдан чиглүүлдэг зөвлөх эмч нарыг ч ажлаас нь чөлөөлж, ажлын байрыг нь булаажээ. Тодруулбал: Эрчимт эмчилгээний зөвлөх эмч Б.Ганбилэг, Эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Ч.Мөнхбаяр, Ж.Энхтуяа нарыг зөвлөхийн ажил үүргээс нь чөлөөлсөн аж. Шинэ даргын халаа сэлгээ тасгийн эрхлэгч, зөвлөх эмч нарын ажлын байраар тогтсонгүй. Асрагч, сувилагч, хүний нөөц, нягтлан гээд бүх шатанд халаа сэлгээ явагдсан байгаа юм.

Аль ч газарт дарга удирдлага солигдвол багаа бүрдүүлдэг бичигдээгүй хууль бий болчихлоо. Гэвч хүний амь аврах үйл явц байнга өрнөдөг улсын онцгой объектод мэргэшсэн туршлагатай эмч мэргэжилтнүүдийг халаа солионы бай болгох нь тухайн салбарт, цаашлаад улс эх орны хэмжээнд аюул дагуулж мэдэх эрсдэлтэй гэдгийг мартаж болохгүй.

ЭХЭМҮТ-ийн шинэ захирал Ж.Отгонбаатар зоригтой халаа сэлгээ хийсэн шигээ эмнэлгийн бүтэц, бүрэлдэхүүнийг ч зоригтой өөрчилсөн байна. Тухайлбал: ЭХЭМҮТ-д шинээр тэргүүн дэд захирал гэдэг орон тоо үүсгэж, ангийн найзаа томилсон төдийгүй “Эмнэлгийн маркетинг хийлгэнэ” хэмээн Маркетингийн алба шинээр байгуулжээ.

Гэвч “Эх, нялхсын” шинэ даргын хийсэн энэ бүтэц Эрүүл мэндийн сайдын баталсан бүтэц, орон тоонд байхгүй сандал суудал болж таарч байна. Уг нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 3 дахь шатлалын эмнэлгийн захирлыг яам сонгон шалгаруулж томилдог журамтай ч 6 сарын өмнө энэ журмыг Т.Мөнхсайхан сайд зөрчиж, Ж.Отгонбаатарыг шууд томилсон байгаа юм. Ногоон гэрлээр ЭХЭМҮТ-ийг удирдах болсон шинэ даргад эмэгтэйчүүд болоод нярай хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалж, аварч ирсэн эмч нарын туршлага, ур чадвар огтхон ч сонин биш байгаа нь түүний нэгэн зэрэг хийсэн энэ олон халаа сэлгээнээс харагдаж байна.

Монгол Улс 3 дахь шатлалын цөөхөн эмнэлэгтэй. Бүгд өөр, өөрийн мэргэшсэн чиглэлдээ хүний амь аврах үйл ажиллагаа явуулдаг. Үүний нэг нь ЭХЭМҮТ. Эх, хүүхэд, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэх хамгийн өндөр шатлалын эмнэлэг. Хүний алтан амь аврах үйл явц өдөр шөнөгүй өрнөж байдаг энэ эмнэлэгт улс төрийн томилгоо, халаа сэлгээ замбараагүй явагдах нь их хэмжээний хохирол дагуулж мэдэх эрсдэлтэй шийдэл гэдэгтэй хэн хүнгүй санал нийлэх биз ээ.

Эрүүл мэндийн салбар тэр дундаа салбарын гол цохилох зүрх болсон 3 дахь шатлалын эмнэлгүүдэд улс төрийн нөлөө орох нь олон хүний амь насыг ч эрсдүүлж мэдэх галтай алхам. 3-хан сая хүн амтай Монгол Улсад хүний амь нас юу юунаас ч илүү үнэ цэнтэй. Гэвч амь нас дэнжигнэж байдаг гол эмнэлгүүдэд улс төрийн томилгоо явуулсны уршиг хэзээ бидэнд мэдрэгдэж эхлэх бол гэдэг айдас дагуулж байна.

Эх, хүүхдийн эрүүл мэндийг дээдэлдэг Ерөнхийлөгч маань амаржаад удаагүй эмэгтэйг гэрийн шаахайтай нь өвлөөр өөр эмнэлэг рүү шилжүүлснээс болж, Ерөнхий сайдын сэнтийгээсээ бууж байсан түүх бий. Тэгвэл амаржаад удаагүй эмэгтэйг дааруулахаас илүү аюул дагуулах улс төрийн томилгоо эх, хүүхдийн эрүүл мэндийн гал тогоонд чинь үүрлэсэн байна. Ерөнхийлөгч өө!

0/1000
Иргэн

Эрх мэдэл албан тушаалд шунасан мэдлэг чадваргүй заваан юмнуудаас болж маш их хүн хохирч байна. Ялангуяа энэ нөхөн үржихүйн үргүйдлийн тасагт хяналтанд байдаг эмэгтэйчүүд, эхчүүд маш их цаг хугацаа мөнгө зарцуулдаг, энэ балай халаа сэлгээнээс чинь болж олон хүмүүсийн төлөвлөсөн төлөвлөгөө нурж бна, мөнгө санхүү, цаг хугацаагаар хохирч байна. Гэнэт нэг өдөр гүйж очоод үр шилжүүлэн суулгачихлаггүй, маш олон сар жил ажил төрлөө зохицуулж явж байж мөнгө санхүүгээ зохицуулж хийлгэдэг ажилбар энийг дарга сэтэрт дуртай малнууд ойлгохгүй байна.

Зочин

Нурмайсан л юм байсан шд

Сондор

Аливаа юм 2 талтай, энд бичигдсэн Болормаа эмч одоо авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа гэсэн, шалгуулаад үнэхээр нэр цэвэр бол тэр биз, ер нь эх нялхасын эмч нар ялангуяа олон жил ажилласан зөвлөх нэртэй эмч нар нь байнга л шахуу мөнгө, авлига авч байна гэж яригддаг. Одоо залуучуудаа дэмжиж ажиллах хэрэгтэй шд, 70,80 хүрч байгаа эмээ, өвөө нар болих хэрэгтэй. Зөв зоригтой шийдвэр байна

иргэн

ЭМ-ийн сайдп Т. Мөнхсайханы үйлдэл яриа нэг л бишээ.
13-р маягтыг буцааж сэргээнэ гэнэ. Энэ маягт байхгүй болсноор анхны шатны эмнэлэгт хүмүүс үзүүлэхээ больж төв эмнэлэгүүдийн ачаалал ихэсссэн учир маягттай болгоно гэж ярив. Ачаалал их болсны үндсэн шалтгаан нь 13-р маягтад биш анхан шатны эмнэлгүүдийн чадвар тааруу хүмүүсийн хүссэн үйлчилгээнг үзүүлж чадахгүй байгаа явдал. Энэ маягт сэргэсэн ч гэсэн цаад шалтгаан ыг арилгаагүй болохоор ачаалал их хэвээрээ л байна даа