horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Вакцин аутизм үүсгэж байгаа эсэхийг нягтлах шаардлагатай байна

post-img

Сүүлийн жилүүдэд хүүхдэд хийдэг товлолт вакциныг эсэргүүцэгчдийн тоо улам бүр нэмэгдэж, эцэг эхчүүд ч хүүхдүүдээ вакцинд хамруулахаас татгалзах нь олширч байна. Вакциныг эсэргүүцэгчдийн нэгдсэн группүүд фэйсбүүк орчинд газар авч байгаагийн хажуугаар эцэг эхчүүд зарим товлолт вакцины найрлагад орсон химийн элемент хүүхдэд аутизм үүсгэж байна гэдэг байр суурь илэрхийлэх нь улам нэмэгдсээр байгаа юм.

Жишээ дурдахад иргэн Ц 6 настай охиныхоо аутизмын шалтгааныг оношлуулахаар Турк улсын “Синево” лабораторид бүрэн шинжилгээнд хамруулахад, улаанууд өвчний рубелла вирусээс хүүхдийнх нь тархи гэмтсэн гэдэг онош гарсан байна. Тухайн хүүхэд улаанууд өвчнөөр огт өвчилж байгаагүй бөгөөд 9 сартайдаа улаанууд, улаанбурхан өвчний товлолт вакцинд, ой 2 сартай байхдаа 2 дахь тунд тус тус хамрагджээ.

Туркэд өгсөн шинжилгээний хариуг тус улсын эмч нар “Улаанууд өвчний рубелла вирус нь уг өвчинд болоод тухайн өвчний вакцинд агуулагддаг. Дээрх вирусээс болж хүүхдийн тархи гэмтэж, аутизмын шинжтэй болсон” гэдэг дүгнэлт гаргажээ. Иргэн Ц ой 2 сар хүртлээ хүүхэд нь дуудахад харилцдаг байснаа вакцины дараанаас орчны дуу чимээг анзаарахаа больж, харилцаанаас тусгаарлагдах шинж тэмдэгтэй болсныг онцолж байгаа юм.

Ц-ийн хүүхдэд илэрсэн рубелла вирус нь вакцинд агуулагдах тунгаас ч их хэмжээтэй байжээ. Энэ нь монголчууд вакцины хадгалалт, хэрэглээг зохистой түвшинд хийж чадаж байгаа юу гэдэг эргэлзээг төрүүлж байгаагаа ч илэрхийлсэн билээ.

Түүнчлэн иргэн Н 4 настай аутизмтай охиноо Турк улсад шинжилгээнд хамруулахад мөн л улаанууд өвчний рубелла вирусийн нөлөөгөөр тархи нь гэмтэж харилцааны эмгэгтэй болсон хэмээн дүгнэсэн байна. Иргэн Н 9 сартайд нь вакцин хийлгэхээс өмнө охин нь орчноо сайн мэдэрдэг байсныг дурдаж байгаа юм.

Товлолт вакцинаас болж хүүхэд нь аутизмтай болсон гэж үзэж байгаа эцэг эхчүүд одоогоор вакцины эсрэг ямар нэгэн гомдлыг холбогдох газруудад гаргаагүй байна. ДЭМБ ч Дэлхий дахинд вакцины эсрэг олон гомдол гардаг ч шинжлэх ухаанаар батлагдсан онош байхгүй гэж тайлбарласаар байдаг. Фактчек.мн саит иргэдийн вакцины эсрэг гаргасан олон мэдээлэлд анализ хийснээ нийтэлсэн байна. Тэдний гаргасан мэдээллээс үзвэл вакцин дахь туслах бодисуудад олон төрлийн хүнд металл багтдаг. Мөнгөн ус, хөнгөнцагаан зэрэг металл бага хэмжээгээр байдаг. Гэхдээ энэ нь хүний болон хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй гэж ДЭМБ-ын судалгаанд дурдсаныг онцолжээ.

2020 онд НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан “Бага насны хүүхдийн цогц хөгжил” товхимолд дурдсанаар манай оронд одоогоор 470 гаруй хүүхэд аутизмын эмгэгтэй нь оношлогдон, хяналтад байна гэжээ. Аутизм нь өвчин биш нийгмийн харилцаа, зан үйлийн эмгэг тул эдгэдэггүй бас халдварладаггүй. Аутизмын шалтгааныг шинжлэх ухаан олж нээгээгүй бөгөөд удамшлын ба удамшлын бус гэсэн байдлаар тодорхойлдог. Зарим таамаглалд хүрээлэн буй орчны нөлөөгөөр аутизм үүсэх бололцоотой гэсэн байна. Монгол Улсад заавал хийх дархлаажуулалтад 10 гаруй өвчнөөс сэргийлэх 6 төрлийн вакцин багтдаг. Үүнд:

Сүрьеэ

Халдварт саа,

Гепатит В,

Сахуу,

Хөхүүл ханиад,

Татран,

Хемопелиус инфлюенза,

Улаанбурхан,

Гахай хавдар,

Улаанууд зэрэг өвчний эсрэг вакцин багтдаг.

1998 онд нийтлэгдсэн нэгэн судалгаа улаанбурхан-гахайн хавдар-улаанууд өвчний эсрэг вакцин нь аутизм өвчин үүсгэдэг байж болзошгүй хэмээх асуудлыг хөндсөн. Гэвч энэ нь хожим хуурамч буюу луйврын шинж чанартай мэдээлэл хэмээн үгүйсгэгдэж байжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар сүүлийн 20 жилийн хугацаанд Дэлхий даяар улаанбурхан, улаанууд өвчнөөр нас барах эрсдэлд орсон 30 сая гаруй хүн улаанбурхны вакцин хийлгэснээр урьдчилан сэргийлж, амь насаа аварч чадсан хэмээн дүгнэдэг. Тодруулбал дээрх өвчнөөс үүдэж нас барсан хүн 2000 онд 1,07 сая орчим байсан бол 2020 онд 60,7 мянга болж буурчээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд улаанбурхан өвчин туссан хүн 1300 орчим болоод байна. Уг өвчин ингэтлээ газар авч байгаагийн шалтгаан нь вакцин хийлгэсэн хүн хангалтгүй байгаатай холбоотой хэмээн эмнэлгийн байгууллагууд мэдэгдсэн байдаг. Улс орон даяар нэмэлт вакцинжуулалтыг өрнүүлж байгаа ч иргэд вакцины 2-р тунд хүүхдээ хамруулах нь цөөн байна.

Олон нийтийн дунд вакцинжуулалттай холбоотой энэ мэт сөрөг хандлага газар авах нь ихээхэн хор уршиг дагуулж, вакцинд хамрагдах хүний тоог цаашид эрс бууруулах эрсдэл дагуулж мэднэ. Нийгэмд үүссэн энэ олон эргэлзээ таамгийг арилгахад холбогдох яам, судалгааны байгууллагууд анхаарал хандуулж, вакцины найрлага, хадгалалт хамгаалалт, вакцинаторуудын ур чадваруудыг нягталж, асуудлыг 1 талд гаргах шаардлага үүсээд байна.

0/1000
Зочин

Вакцин бүх төрлийн өвчин, гажиг, хор нөлөөг бий болгоод байгааг олон орны эрдэмтэд батлаад , хэлээд яриад бгаа.
АНУ-д ерөнхийлөгч нь хүртэл вакцин хортой гээд, конгрессийн зарим гишүүд нь вакцинуудыг хорих хэрэгтэй гээд бөөн юм болоод байгаа шүү дээ.

T1ee

Sudlagdsn shinjleh uhaanar oroldvol tseren shig t1 bolnoo gj vangaa emee helsn bnle hha