horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Монгол бичгийн судалгааны төв байгуулжээ

post-img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105-р зарлигийн дагуу жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийг Үндэсний бичиг үсгийн баяр болгон тэмдэглэсээр ирсэн уламжлалтай. Төрийн албан бичгийг хос бичгээр хөтлөн явуулах болсонтой холбогдуулан, Шинжлэх Ухааны Академиас санаачлан Хэл зохиолын хүрээлэнтэй хамтран “Үндэсний бичиг-Үндэсний бахархал” монгол бичгийн сургалтыг харьяа хүрээлэнгүүдийнхээ удирдлага болон эрдэм шинжилгээний ажилтнуудад зохион байгуулахаар болж, тус сургалтын нээлтийг хийлээ.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд Монгол бичгийн судалгааны төв шинээр байгуулсан байна. Уг төв монгол бичгийн сургалтыг зохион байгуулах юм.

Мөн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Дуун ухааны сан хөмрөг хийгээд Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Сурвалж судлал, баримт мэдээллийн төвд хадгалагдан буй нэрт эрдэмтдийн гар бичмэл, монгол бичгийн бичмэл тэгүүд, ховор нандин ном судрын охь дээжсээс бүрдсэн “Бичгийн мэргэдийн бичмэл өв” үзэсгэлэнг толилууллаа.

0/1000