horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Энэ 7 хоногт чуулганаар Ерөнхий аудиторыг томилно

post-img

Энэ 7 хоногт чуулганы хуралдаан, байнгын хороодын хуваарьт дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хэрэгжилт, эрчим хүчний үнийн талаар салбарын сайдын мэдээлэл багтаж байгаагаас гадна дулааны үнийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга ч чуулганы босго давж орж ирж байгаа мэдээлэл байна. Мөн хэлэлцүүлэг эхэлсэн зөвшөөрлийн тухай хууль, зээлийн мэдээллийн тухай хууль зэрэг хуулийн төслийн хэлэлцүүлгүүд үргэлжилнэ. Түүнчлэн өнгөрсөн 7 хоногт товлогдсон байсан ч тодорхойгүй шалтгаанаараа хойшлогдсон  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний талаарх А.Ариунзаяа гишүүний асуулгад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хариулт өгөх тов гарчээ. Чуулганаар хэлэлцэгдэх томилгоотой холбоотой асуудал нь Монгол улсын Ерөнхий аудиторыг томилох асуудал юм.

0/1000