horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ерөөгийн түймэр 7, Түшигийн түймэр 6 хонож байгаа ч унтрааж дуусаагүй байна

post-img

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Майнзоонд 4 дүгээр сарын 29-ний өдрийн 10:40 цагт гарсан ойн түймрийг 7 хоногийн дараа бүрэн унтрааж дуусаагүй байна. Энэ түймрийн баруун талаас Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, баруун талаас нь Хан Хэнтийн УТХГ-ын Хамгаалалтын захиргааны ажилтнууд, Мандал сумын ойн мэргэжлийн анги, нөхөрлөлийнхөн унтрааж байна. Энд нийт 97 хүн ажиллаж, унанги мод, хөвдийг цэвэрлэн, галын голомтыг нэгбүрчлэн цэвэрлэж байгааг ОБЕГ өнөөдөр мэдээллээ. Энд өмнө нь бас түймэр гарч байсан аж.

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Арнуга багийн Аршүрэнд 5 дугаар сарын 1-ний өглөө гарсан түймрийг 6 дахь хоногтоо нүдэж байна. Үүнийг унтраахаар 370 орчим хүн ажиллаж буй аж. Уг түймрийн баруун талаас 2 бульдозерээр 20.4 км урт зогоон татжээ. Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын гал сөнөөгчид, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газар, сум дундын ойн анги, орон нутгийн иргэд уг түймрийг унтраахад оролцож байна. Энд нийт 5000 га газар шатжээ.

0/1000