horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Э.Түвшинбаяр: Гэмтэл бэртлээ тухайн үед эмчлүүлэхгүй бол үе солиулахад хүргэдэг

post-img

“Зааланд тоглож байхдаа хазгай гишгээд, шагайгаа эвгүй болгочихлоо”, “Юманд цохиулаад, гараа гэмтээчихлээ”, “Унаад өвдгөө өвтгөчихлөө” гэсэн хүмүүс анхаарлаа нааш хандуулаарай. Гэмтэл, согог судлалын үндэсний төв рүү орвол хөлөө боосон, гараа ороосон, хазгай доголон гишгэж яваа, бэртсэн хүн дүүрэн.

Тэгвэл “Жаахан бэртлээ. Хэд хоногийн дараа зүгээр болчих байх” гэж өөрийгөө үл хайхарч, тоомжиргүй ханддаг хүмүүст зориулж, мэргэжлийн эмчээс тодруулга авлаа.

Спортын гэмтлийн эмч Э.Түвшинбаяр:

-Зам тээвэр, спорт, цаг агаарын байдлаас болоод хүн гэмтэж бэртдэг. Манайхны дунд нэг буруу ойлголт байдаг. “Тэгж байгаад зүгээр болно” гэсэн хойрго, хайхрамжгүй байдал их гаргадаг. Гэтэл үүнээс болоод 5-10 жилийн дараа, удаан хугацааны дараа үе солиулах мэс засалд орох хэмжээний өөрчлөлт гарчихсан байх тохиолдол бий. Тиймээс гэмтэж, бэртвэл мэргэжлийн эмчид хандаж, ямар хэмжээнд гэмтсэнээ тодорхойлуулж, тохирсон эмчилгээ хийлгэх шаардлагатай. Тэгвэл үеэ эрүүл байлгаж чадна.

Нэгэн түгээмэл жишээг сонгож тайлбарлая. Бид шагай, үе булгарах гэж ярьдаг. Сагс, воллейбол тоглож байгаад, мөн ахуйн нөхцөлд ч далий гишгэдэг. Биеийн бүтцээс хамаарч, хүн гадагшаа далий гишгэдэг. Гадагшаа далий гишгэх үед шагай, тахилзуурын өмнөд холбоос дээр ачаалал ирж, холбоос урагдан, шагай гэмтдэг. Тахилзуурын өмнөд холбоос гэдэг нь хоёр ясыг хооронд нь холбодог багц холбоос гэж ойлгож болно.

Үүнийг тросс гэж бодвол нэг удаа далий гишгэхэд 100 ширхэг утасных нь 10 юм уу, 20 ширхэг нь тасардаг. Үүнийгээ эмчлээгүй байтал дахиж далий гишгэвэл ахиад утас нэмж тасарна. Ингэж явсаар троссны бүх утасны талаас илүү хувь нь урагддаг. Үүнээс болж үе тогтворгүй болдог. Чөлөөтэй, ердийн гишгэх ёстой хөл  сул хөдлөөд, үений гадаргуу дээрээ даралт үүсгэн, үений мөгөөрсөн эдийг элээж эхэлдэг.

Өвдөгний үе дээр тайлбарлая. Өвдөгний булууны яс эрүүл бол гадаргуу нь толигор байдаг. Үений гадаргуу сул, тогтворгүй болбол холхиж хөдөлдөг болно. Гэмтэл бэртлээс болоод хоорондоо цохигдон, холбоосууд нь урагдвал  хөдөлж чадахгүй болж, үений мөгөөрсүүд элэгдэнэ. Мөгөөрсүүд нимгэрч элэгдэж явсаар ясны бүтцэд нөлөөлдөг. Ингээд халцарч, нимгэрсэн байхад нь их алхах, зааланд тоглоход шүүрэл ялгардаг. Үүнийг үрэвслийн шингэн гэж нэрлэдэг. Үрэвслийн шингэн үений хөндийд ихсэхээр үений даралт нэмэгдэж, өвдөлт үүсдэг. Энэ нь тодорхой хугацаанд намжина. Мөн хугацааны дараа сэдэрдэг. Ингээд даамжирч явсаар байгаад, үеэ солиулахад хүрдэг.

Тиймээс гэмтэж бэртсэн бол тухай бүрт нь бүрэн эмчлэх ёстой. Эмчилгээний дараа сэргээн засах эмчилгээ хийж, дахиж гэмтэхгүй байх, урьдчилан сэргийлэх аргад суралцана. Аль булчинг ямар дасгалаар сайжруулах вэ, аль булчинг тэнцвэртэй болгох вэ гэдгийг сэргээн засах эмчилгээгээр шийднэ.

Тохой ч ялгаагүй. Тохойгоо гэмтээгээд, эмчлэхгүй явсаар байвал мөгөөрсүүд нь элэгдэнэ. Мөгөөрс элэгдэхээр зах, ирмэгээр нь яс ургана. Тэр яс нь үений хөдлөх зам дээр саад болж, тохойг гүйцэд тэнийхгүй, нугаларахгүй болгодог. Ингээд хүнд ажил хийхэд сэдэрч, өвдөөд амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг. Тухайн үед нь сайн эмчлүүлээгүйгээс болж хагалгаанд орох хүртэл өөрчлөлт гарсан байхыг үгүйсгэхгүй.

Тиймээс жаахан бэртсэн гэхгүйгээр заавал мэргэжлийн эмчид үзүүлж, гэмтлийн зэргээ тодорхойлуулж, эмчлүүлэх шаардлагатай. Өвгөдийн үг байдаг шүү дээ. “Дээлийг шинэ дээр нь, биеийг залуу дээр нь” гэж. Хүний бие запас эрхтэнгүй бүтээгдсэн учраас бэртэл,гэмтлээ бага дээр нь үзүүлж, анхаарах хэрэгтэй.

0/1000