Украины зүгээс хоёр шөнө дараалан ОХУ-ын нийслэл Москва хотод дроны цохилт өгсний улмаас Москва хотын бүх томоохон нисэх онгоцны буудлуудыг хааж, хэсэг хугацаанд үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээг авсан талаар тус улсын холбооны иргэний нисэхийн “Росавиация” агентлагийн зүгээс мэдэгдсэн байна.
Ийнхүү Украины зүгээс сүүлийн хоёр өдөр дараалан шөнийн цагаар үйлдэж байгаа дроны довтолгооны улмаас Москва хотын Шереметьево, Внуково, Домодедово болон Жуковский нисэх онгоцны буудлууд хаагдаад байна.
Москва хот руу тал бүрээс довтолсон 19 ширхэг дроныг хот руу нэвтрэхээс нь өмнө устгасан талаар хотын дарга Сергей Собянин нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдээлжээ. Мөн тэрээр агаарт буудаж устгасан дроны үлдэгдэл хотын гол хурдны замын нэг дээр унасан ч хүн бэртэж гэмтсэн хэрэг явдал гараагүй гэжээ.
Баасан гарагт Улаан талбайд зохиогдох Ялалтын баярын 80 жилийн ойд зориулсан цэргийн парадын бэлтгэл явагдаж байгаа үед ийнхүү Украины тал Москва хотод дроноор довтлоод байна. Уг довтолгооны талаар Украины талаас ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Харин Оросын зэвсэгт хүчний зүгээс өнгөрөгч сард бүрэн чөлөөлсөн гэж мэдэгдсэн Курск мужид Украины зэвсэгт хүчин даваа гарагаас эхлэн ахин довтолж эхэлсэн байна. Украины зүгээс өнгөрсөн ням гарагт Курск мужийн Тёткино тосгоны ойролцоох Оросын дрон удирдлагын ангид, даваа гарагт тус мужийн Рыльск хотод цохилт үзүүлсний улмаас хотын цахилгаан дамжуулах дэд станц гэмтэж, хот цахилгаангүй болсон талаар мэдээлжээ. Мөн Украины цэргүүд Курск мужийн жижиг тосгодуудад халдан нэвтрэх оролдлого хийж байгаа талаар батлагдаагүй мэдээллүүд мөн гараад байгаа юм.
2025-05-07 00:24:12
Алуурчин Путин үхээсэй. Орос, Украйны ард түмэн тайван амьдраасай.
2025-05-06 17:59:41
Oros buudaj bno ukrain bolohgu gesn durem baihgui biz de.Dainaa hurdan duusgaasai
2025-05-06 06:28:08
УКРАЙН ЭРТХЭН БУУЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ..
ЯЛАЛТ ОРОСЫН ТАЛД ШҮҮ ДЭЭ ТОДОРХОЯ
2025-05-06 06:21:55
Болж!!!! Чөтгөрийн оросыг дэлхийн хөрснөөс арчих хэрэгтэй!