horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Д.Батлут: Нийслэлийг 14 хотод хуваахад бэлтгэл их шаардагдана, хуулийг хэрэгжүүлэх товыг хойшлуулах саналтай байна

post-img

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль ирэх 6-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Гэвч уг хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангалтгүйгээс гадна хуулийн зарим заалт нь үндсэн хуультай зөрчилдөж байгаа учраас хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах саналыг ажлын хэсгийн зүгээс гаргахаар зэхэж байгаа юм. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн ахлах УИХ-ын гишүүн Д.Батлутаас тодрууллаа.

– Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Одоогийн засаг захиргааны нэгж бүтэц бүрэн өөрчлөгдөнө гэж ойлгож байгаа. Бэлтгэл ажил хэр зэрэг хангагдсан бэ?

-Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг 1 жилийн өмнө баталсан. Хэрэгжих хуулийн хугацаа бараг тулаад ирлээ. Гэвч өнөөдөр бид энэ хуулийг хэрэгжүүлж эхлэх бэлтгэлээ хангаагүй байна. 6-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэхэд засаг захиргааны нэгжийн хувьд, дээр нь засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа ажлын хувьд ч бэлтгэл хаа хаанаа хангалтгүй байгаа юм. Нөгөө талдаа Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд Үндсэн хуулийн зөрчил үүсэх магадлал маш өндөр байна. Тодруулбал одоо аймгийн статустай байгаа зарим аймгийг татан буулгаж хотын эрх мэдлийг шилжүүлнэ гэсэн заалт бий. Энэ заалтыг хэрэгжүүлэхэд төлөөллийн зарчим алдагдахаас эхлээд олон асуудал үүснэ.

Өнөөдөр манай Орхон аймаг 41 төлөөлөлтэй байхад хотын статустай болсноор 21 төлөөлөлтэй болгохоор байгаа юм. Төлөөллийн зарчим алдагдана. 1 төлөөлөгчид ногдох сонгогчдын тоо өөрчлөгдөнө гэхээр энэ асуудлууд эцэстээ Үндсэн хуулийн цэц дээр маргаан дагуулсан асуудал болж хувирахаар байгаа юм.

Түүнчлэн хотын газар нутаг, нутгийн удирдлагын тухай хуульчлагдсан байдлуудад хүртэл өөрчлөлт гарах, зөрчил үүсэх магадлалтай байна гэж харж байна. Энэ мэт асуудлаар хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн хурал дээрээ ч энэ асуудлыг хэлэлцүүлнэ. Өнөөдөр хуралдах товтой байгаа. Ажлын хэсгийн ахлагчийн хувиар ч хуулийн төслийн хэрэгжих хугацааг хойшлуулах санал гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас нааш Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжих боломжгүй гэсэн үг үү?

– Тийм гэж ойлгож болно. Үндсэн хуульд зааснаар Монгол улсын засаг захиргааны нэгж аймаг нийслэл, сум дүүрэг, баг хороодод хуваагдана гэж заасан байдаг. Хот гэдэг үг байхгүй. Хот гэдэг үг байхгүй учраас хот болчихоор газар нутаггүй болчих гээд байна шүү дээ. Хот нь засаг захиргааны ямар нэгжид хамаарах вэ гэдэг асуулт үүсээд байгаа юм. Харин засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн зарим 1 зүйл заалтуудад эрх шилжүүлэх журмаар хотын статусыг тодотгож өгсөн байдаг. Гэвч Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх гэхээр аймгаа татан буулгачхаад хотын статусаар үйл ажиллагаа явуулна гэхээр олон зөрчил үүсэж байна. Тийм учраас хуулийг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах саналтай байгаа.  Цаашдаа Дархан, Эрдэнэт зэрэг улсын зэрэглэлтэй хотыг бий болгохын тулд Үндсэн хуульдаа ахин гар хүрэх шаардлага үүснэ гэж ойлгож болно.

-Аймаг байхдаа 41 төлөөлөлтэй байснаа хотын статустай болмогц төлөөлөл нь цөөрүүлж хуульчилсан нь ямар учиртай юм бол?

-Орхон, Дархан-Уул гээд одоо бол аймгийн статустай явж байна. Хүн амын тоондоо харьцуулаад 41 төлөөлөлтэй байгаа. Хуульд 200 мянга хүртэл хүн амтай хотын хамгийн ихдээ 21 төлөөлөлтэй байна, өөрийн гэсэн зөвлөлтэй байна гээд хуульчилсан нь төлөөллийн зарчим өөрчлөгдөх нөхцөл байдлыг үүсгэсэн байгаа биз. Энэ мэт олон асуудал Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд үүсээд байна.

– Хуулийг ноднин хэлэлцэж баталсан. Тухайн үед энэ асуудлууд хэлэлцүүлгийн үеэр яригдаж байсан юм болов уу?

-Уг нь яригдаж байсан. Гэвч Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг батлах гэж яараад л Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагуулаад баталчихсан юм шүү дээ. Нэгэнт ийм нөхцөл үүсээд байгаа учраас энэ хуулийг эргэн харж ахин засаж залруулах шаардлагатай. Ямар ч байсан 6-р сарын 1-нээс эхлэн хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжих боломжгүй байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэгжих хугацааг нь хойшлуулъя. Цаашдаа ямар шийдэл гаргавал зүйтэй талаар тал талдаа зөвшилцье. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах уу? Эсвэл өөр арга зам хайх уу гэдэг дээр шийдэл гаргах шаардлага үүсээд байна.

-Аймгийн статусыг хотын статус болгоод өөрчлөхөөр тухайн аймгийн сумууд яах билээ?

-Сумууд хороолол гэдэг статуст шилжиж хорооны ижил статустай болж байгаа гэсэн үг л дээ.

-Улаанбаатар хотыг  14 хот болгоно гэж яриад байгаа. Дэд бүтцийн хувьд боломжтой юу?

– Одоогийн түвшинд 14 хот болох ямар боломж харагдахгүй байна. Ямар ч бэлтгэл ажил хийгдээгүй. Хил хязгаараа яаж тогтоох нь тодорхойгүй. Хилийн зурвасаа хаагуур яаж тогтоох нь ойлгомжгүй. Тэр тэр хороо нь энэ хотод орох юм гэдэг зүйл л байх жишээтэй. Энэ нь цаашлаад газар нутгийн маргаан дагуулж мэдэх эрсдэлтэй.  Иргэдийн бичиг баримтын хаяг шилжилт гээд бөөн хөрөнгө мөнгөний асуудал гээд тоочвол их зүйл бий. Яг үнэндээ өнөөдөр Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжих бэлтгэл огт хангагдаагүй байна. Тиймээс хэрэгжих хугацааг хойшлуулахаас өөр сонголт үнэндээ алга.

-Уг хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлд ажил 1-2 ч хангалтгүй шинжтэй сонсогдож байна?

-Үнэхээр тийм. Энэ хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил маш нүсэр ажиллагаатай. Маш олон хуулийн зохицуулалт, бэлтгэл ажлыг хууль эрх зүйн хүрээнд сайтар төлөвлөх шаардлагатай. Шууд 1 жилийн дотор хийчих өөрчлөлт биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Олон хүний эрх ашиг, олон аймаг орон нутгийн төлөөллийн зарчим, засаг захиргааны нэгж, нутаг дэвсгэртэй холбоотой асуудлууд ч хөндөгдөж байна. Нэлээн сайн анхааралтай хандах ёстой. Ажлын хэсгийн зүгээс санал гаргана, засгийн газарт танилцуулж чиглэлийг нь сонсож байж хуулийг хэдий болтол хойшлуулах тухай асуудал шийдэлд хүрэх байх. Их хурлын дарга, Ерөнхий сайдын байр суурийг ч сонсох шаардлага байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

0/1000