Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийг Засгийн газарт хүргүүлээд байна
- 2025/05/06

- 37 цаг 55 минутын өмнө

- 3 мин уншина

Сүүлийн жилүүдэд манай улсад цахилгаан дугуй суррон, цахилгаан скүүтерийн хэрэглээ эрс нэмэгдэж, үүнээс шалтгаалсан осол аваар ихээр бүртгэгдэх болсон.

Тухайлбал, өнгөрсөн онд дээрх тээврийн хэрэгслээс үүдэлтэй, 532 осол бүртгэгдэж, 3 иргэн амь насаа алдсан. Харин 2025 оны эхний гурван сарын байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 28 хүн суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй тусламж үйлчилгээ авчээ. Нийт тохиолдлын 60 хувь нь 0-18 насны хүүхэд, үлдсэн хувь нь насанд хүрэгчид байгаа нь эдгээр тээврийн хэрэгслийг зохицуулах хууль ус агаар мэт хэрэгтэй байгааг харуулж буй жишээ юм.

Тиймээс УИХ-ын даргын 76-р захирамжаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн П.Батчимэг ахалж байгаа юм.

Механикжсан тээврийн хэрэгслийг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу ангилж тодорхойлсон байдаг. Гэтэл цахилгаан скүүтер, цахилгаан дугуй буюу сурроны ангилал тодорхойгүй байгаа нь иргэдийг төөрөгдүүлж байна.

Тодруулбал энэ оны 2-р сард авто тээврийн хэрэгслийн ангилал, ерөнхий шаардлага стандартыг батлахдаа цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн стандартыг баталжээ. Гэтэл энэ стандартаар дээрх тээврийн хэрэгслийн ангилал тодорхойлогдох боломжгүй гэжээ.

Иймд УИХ-ын гишүүн П.Батчимгээр ахлуулсан ажлын хэсэг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байна.

Уг хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн П.Батчимэг: “Цахилгаан дугуй унах насны хязгаарыг 16 болгох, хэрэглээг хянах хасах бус, насны ангилалд хязгаар тогтоож, хурдны зохицуулалтыг хийх шаардлагатай байгааг” онцолж байгаа юм.

Тэгвэл дээрх хуулийн төслийн талаар МУ-ын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд “20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн хуулийн төслийг цаг үеэ олсон, Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг болох шинэ тутамд гарч буй тээврийн хэрэгслийн харилцааг зохицуулсан хуулийн төсөл хэмээн үзэж, хуулийн төсөл санаачилсанд талархал илэрхийллээ. Мөн энэхүү хуулийн төслийг энэ хаврын чуулганаар яаралтай хэлэлцэж, батлах шаардлагатай гэдгээ илэрхийлсэн юм.

Харин Нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалай “цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийг хэрэглээ урин дулаан цаг эхэлсэнтэй холбоотойгоор нэмэгдэж, бага насны хүүхдүүд хохирох тохиолдол ихээр гарч байгаа энэ цаг үед дээрх хуулийн төсөл шаардлагатай гэдгийг хэлж, хамтарч ажиллахаа илэрхийлээд байна.

- Шинэ
- Хандалттай