horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Эрүүл мэндийн хуурамч мэдээллийг таних аян өрнүүлнэ

post-img

Монголын баримт шалгах төв буюу Mongolian Fact Checking Center-ийн хийсэн судалгаагаар 2020-2025 онд цахим орчинд идэвхтэй тархсан нийт 1,420 мэдээлэлд баримтын шалгалт хийснээс 30 гаруй хувийг эрүүл мэндийн холбогдолтой хуурамч мэдээлэл эзэлжээ. Эрүүл мэндийн хуурамч мэдээллийг цахим орчинд давтамжтай, дахин дахин түгээдэг ба жирийн мэдээллээс 3 дахин өндөр хандалт цуглуулдаг. Энэ хэрээр олон хүнд хүрч, эрүүл мэндээ эрсдэлд оруулах нөхцөл үүсэж болзошгүй байгааг салбарын яамнаас анхаарууллаа.

Иймд Монголын баримт шалгах төвөөс “Баримтад нэгд” эрүүл мэндийн хуурамч мэдээллийн эсрэг аяныг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ аяны хүрээнд батлагдаагүй эмчилгээний арга, хуурамч бүтээгдэхүүнийг хэрхэн таних, цаашлаад эрүүл мэндийн мэдээллээ авах баталгаатай эх сурвалжуудыг таниулах зэргээр мэдээ, мэдээлэл хүргэхээр бэлдэж байна.

0/1000