Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Бизнес эрхлэгчид улсдаа татвар төлөхийг хүсэж байгаа ч хүсэл нь татварын дарамтыг давж чадахгүй байна
- 2025/05/06

- 17 өдрийн өмнө

- 3 мин уншина

Татвар иргэдийн амьдралд дарамт болоод хэдийнэ удсан. Эдийн засагч Р.Шинэгэрэл ХХОАТ (Хувь хүний орлогын албан татвар)-ын хэмжээг 10 хувиас 1 хувь болгох санаачилга гаргаж, 100 мянган хүн дэмжив. Ийн УИХ-ын Төсвийн байнгын хороо уг саналыг хэлэлцэхээр боллоо. Татвараа бууруулахыг шаардсан олон нийтийн хөдөлгөөн үүнтэй зэрэгцэн эхлээд буй. Бизнес эрхлэгчид, инфлүүсер, олны танил хүмүүс татварын талаар байр сууриа илэрхийлж, татвар багасгахыг цахим сүлжээгээр уриалж байна.

Тэгвэл хувиараа бизнес эрхлэгчдэд татвар хэр нөлөөлж байгааг бид сурвалжиллаа. “Барилгачин” зах дотор хувийн бизнесээ хийдэг иргэн П.Цэвэлмаа бизнесээ босгоод, нэг жил болох гэж байна. Тэр өмнө нь хувийн байгууллагад ажиллаж байжээ. Хүүхдээ харахын хажуугаар өөрийн гэсэн орлоготой болохоор шийдэн, нөхөртэйгөө хамт бизнесээ эхлүүлсэн нь энэ. Шинэхэн бизнес эрхлэгч учраас жижиг сажиг асуудал тулгарна. Гэхдээ болгоно, бүтээнэ гэж өдийг хүртэл явж байгаагаа П.Цэвэлмаа учирласан юм.

–Олон нийт “Татвараа бууруулъя” гэсэн хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

Хувийн бизнесээ эхлүүлээд нэг жил болох гэж байна. Өмнө нь бизнес эрхэлж байгаагүй болохоор бүтээгдэхүүний нөөц, нэр төрлөө нэмэх зэргээс эхлээд, багагүй бэрхшээл тулгарч байна. Би одоогоор компани байгуулаагүй. Хувь хүний хувиар үйл ажиллагаа явуулж байгаа болохоор улирлаар татвар төлдөг. Компани байгуулбал улирал, жилийн эцсийн тайлан гаргах нягтлан авах шаардлагатай болно. Тэр үед л татвар яах бол гэж бодогдох байх. Манай найз мөн хувийн бизнес эрхэлдэг. Гэтэл жилийн эцсээр шалгалт орж ирэхэд татварын өр нь тэрбум болоод, тийм хэмжээний өрөнд унасан гэж ярьсан. Тэгэхээр хэцүү байгаа биз дээ.

–Татварын дарамт хэр байна. Бизнес эрхэлж буй танд мэдрэгдэж байна уу?

Хувиараа үйл ажиллагаа явуулж байгаа болохоор улиралдаа л татвараа төлдөг. Улсдаа татвараа төлөөд явах зүгээр л дээ. Гэхдээ Монголд татвар арай л байна. 1 сая төгрөгийн цалингаас гэхэд л 200 хэдэн мянгыг нь ХХОАТ, нийгмийн даатгалд төлж байна шүү дээ. Би ирээдүйд компани байгуулж, татвар төлөгч болно гэж бодож буй. Гол нь татварын хувь хэмжээг бууруулаасай гэж их хүсдэг. Хувь хүн, байгууллагаас авдаг татвараа багасгаад, ард иргэддээ ээлтэй баймаар байна. Үгүй бол хувиараа бизнес эрхэлж байгаа хүмүүсийн бизнес татварын дарамтаас болж, дампуурах нөхцөл байдалд орж байна.

Хүмүүс НӨАТ-ын баримт авахыг илүүд үздэг болсон. “Танайх хэзээ НӨАТ төлөгч болох юм бэ” гэдэг. “Уучлаарай. Удахгүй ээ. Компани байгуулна” гээд л байгаа.

НӨАТ төлөгч болохоор нэг бодлын зүгээр юм шиг. Нөгөө талд татварт их мөнгө өгөхөөр бидний эргэлдэх хөрөнгө маань багасна. Тэгэхээр хувь хүн гэдэг статусаар татвар төлөх нь илүү ашигтай болоод байна.

П.Цэвэлмаа хэдэн мянган бизнес эрхлэгчдийн нэг л төлөөлөл. Татварын өр, дарамт их учраас хувь хүний хувиар үйл ажиллагаа явуулах нь дээр гэж үздэг хэсэг бий гэдгийг тэрээр хэлж байгаа юм. Тэд улсдаа татвар төлөхийг хүсэж байгаа ч хүсэл нь татварын дарамтыг давж чадахгүй байна.

- Шинэ
- Хандалттай