horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг Дегастанд хамтарсан бэлтгэл хийж байна

post-img

Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн тамирчид анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ Дагестанд хамтарсан бэлтгэл хийж байна. Хамтарсан бэлтгэл дөрөвдүгээр сарын 28-нд эхэлсэн бөгөөд 21 хоног үргэлжилнэ.

Улмаар бэлтгэлийн төгсгөлд Дагестанаас төрөн гарсан алдарт бөх, Дэлхийн таван удаагийн аварга Али Алиевийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцохоор төлөвлөөд байгаа юм.

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Я.Содбаатар ОХУ-ын бөхийн холбооны ерөнхийлөгч М.Мамиашвилитэй холбоо тогтоож, холбооны дэд ерөнхийлөгч, гавьяат тамирчин Б.Болд Дагестаны шигшээ багийн дасгалжуулагчтай холбогдон яриа хэлцэл өрнүүлсний үр дүнд чөлөөт бөхийн хөгжлөөр тэргүүлэгч Дагестаны бөхчүүдтэй 21 хоногийн хамтарсан бэлтгэл хийхээр болсон юм.

Шигшээ багийн тамирчид тавдугаар сарын 21-нд эх орондоо ирж, тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 1-ний өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болох чансааны оноо олгох олон улсын тэмцээнд зодоглоно.

0/1000