horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Танилц: 5-р сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

post-img


Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар сар бүрийн эхний долоо хоногт багтаан тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт олгох хуваарийг танилцуулдаг. 5 дугаар сарын хуваарийг өнөөдөр зарлалаа.

Тавдугаар сарын олгох тэтгэмж, хөнгөлтийг 15, 20, 26-нд олгохоор төлөвлөсөн байна.

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр тавдугаар сарын 15, 26-нд
  • Асаргааны тэтгэмж тавдугаар сарын 15, 26-нд
  • Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж тавдугаар сарын 15, 26-нд
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт тавдугаар сарын 15, 26-нд
  • Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж тавдугаар сарын 15, 26-нд
  • Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ тавдугаар сарын 26-нд
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмж тавдугаар сарын 20-нд
  • Эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж тавдугаар сарын 20-нд
  • Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж тавдугаар сарын 26-нд
  • Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгө тавдугаар сарын 15-нд
  • Насны хишиг тавдугаар сарын 26-нд
  • Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг тавдугаар сарын 26-нд олгоно.
0/1000